Холливуд гэх дэлхийн кино урлагийн оргил төвд жил бүр уран бүтээлчид шилдгээ шалгаруулан “Алтан бөмбөрцөг” цом гардуулдаг билээ. “Алтан бөмбөрцөг” наадам яг энэ цаг мөчид Калифорни мужийн “Беверли Хилтон” зочид буудалд болж байна.1944 онд дэлхийн II дайны дараа Холливудын гадаадын хэвлэлүүдийн холбооноос санаачилсан уг үйл ажиллагаа өдгөө 70 дахь удаагаа зохиогдож байгаа юм. Тус наадамд шоу бизнесийн томоохон алдартнууд болох Стивен Спилберг, Мартин Скорсесе, Брэд Питт, Анжелина Жоли, Мэрил Стрийп, Жорж Клүүни, Леонардо Ди Каприо, Кэйт Уинслет, Жүди Фостер болон дуучин Мадонна урилгаар оролцож байгаа аж.
Зургаан төрлөөр ялагчид тодрох бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадам учраас “Алтан бөмбөрцөг” шагнал эзэндээ маш их өндөр нэр алдрыг авчирдаг. Дуучин Адель энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадмаас анхны шагналаа гардан авлаа. Нууц тагнуулч 007 буюу Жеймс Бондын шинэ цуврал “Skyfall” киноны дуугаар тэрбээр “Киноны шилдэг дуу” номинацийн эзэн боллоо.
Хэдийгээр Америкт уг ёслол болж байгаа ч, цахим ертөнцийн ачаар та бид энэ тухай мэдээллийг нүдээр үзсэн мэт хүлээн авч буй нь таатай.
Ингээд та бүхэндээ “Алтан бөмбөрцөг” наадмын улаан хивсний ёслолын зургуудаас толилуулж байна.
- Б. Агиймаа