Реппэр Канье Уэстийн эхнэр Бианка биеийнх нь бүхий л хэсэг нэвт гэрэлтэх борооны цувтай Лос Анжелес хотын гудамжнаа алхаж яваа харагджээ.
Түүний биеийн нууц хэсгүүдийг хар бичгээр халхлахыг оролдсон ч бие нь бүхэлдээ гэрэлтэн харагдах аж. Түүний ийнхүү этгээд хачин хувцаслах болсон нь Канье Уэсттэй холбоотой. Канье Уэст эхнэрийнхээ хувцаслалтад ихээхэн анхаарал хандуулдаг ч энэ удаад хэтрүүлэв бололтой.
Өнгөрсөн долоо хоногт Канье Уэст эхнэрийнхээ эрх чөлөөнд хэт халдаж байгаа гэх шүүмжлэлд өртсөн. Энэ тухай асуун, бичлэг хийсэн бүсгүйн утсыг булаан авч, гудамжинд танхайрсан тэрээр эхнэрийнхээ эрх чөлөөнд халдаагүй хэмээн мэдэгдсэн байна.
Канье Уэстийн хувьд экс эхнэр Ким Кардашъяаны стиль имижийг тодорхойлж өгсөн нэгэн. Үүнээс хойш Жулия Фокс зэрэг болзоот бүсгүйчүүдийнхээ хувцаслалтын хэв маягт оролцох болсон тэрээр эцэст нь эхнэртээ юу ч өмсөхгүй байх эрх чөлөөг ийн олгожээ.
https://news.zindaa.mn/4su6