Британийн эрдэмтэд дэлхийн хамтын нийгэмлэгт нэгэн мэдээ өгчээ. Даяарчлалыг хамарсан аюултай вирусын халдвар гарч магадгүй гэж тэд анхааруулж байна. А хэлбэрийн нянгаас үүссэн уушгины хатгалгаатай төсөөтэй шинэ нянг британийн эмч нар илэрүүлсэн байна. А хэлбэрийн нянгаас үүссэн уушигны хатгалгаанаас болж 2003 онд хэдэн зуун хүн амь насаа алдсан юм. Эрүүл мэндийн хамгаалалтын агентлаг лондонгийн лабораторт энэ шинэ нянг илэрүүлсэн байна.
Лондоны Их сургуулийн дэргэдэх Хатан хаан Мариин эмнэлэгийн профессор, Британийн тэргүүлэх нян судлаач Жон Оксфорд олныг хамарсан халдвар ойрын таван жилд эхлэнэ гэж үзэж байна. Түүний үзэж байгаагаар хоёр дахь “испанка” 2018 онд эхлэх юм байна. Орчин үеийнхний “испанка” гэж нэрлэсэн тахалын эхний халдвар өнгөрсөн зууны хоёр дахь арван жилийн төгсгөлөөр гарсан аж.
Тэрбээр “Би 2018 он гэж зүгээр ч нэг хэлээгүй юм. “Испанка” тахал 1918 онд тархаж эхэлснээс хойш яг зуун жил болох юм. Миний бодлоор нян тээгч нь бас л шувуу байх бол уу.1958, 1968, 2009 онуудад ийм нянгуудын халдварыг бид ажигласан шүү дээ. Эдгээрийн алин ч 1918 оных шиг аюултай байгаагүй юм. Энэ зуунд 2009 оныг хүртэл тийм аюултай халдвар байгаагүй юм. Ийм учраас л дараачийнх нь 2018 онд болно гэж би үзэж байгаа юм. Үүнд бид бүхэн, дэлхий даяараа бэлэн байх ёстой” гэжээ
Мөн зарим судлаачид шинэ нянгуудыг олж л байдаг, энэ нь тэгтлээ сандраад байх зүйл биш гэж үзэж байна. Цаг цагийн аяст дэлхий дахин үхлийн тахалд өртсөөр л байгаа, хэрвээ тохиолдвол бид хаашаа ч зайлж чадахгүй, түгшүүр байсаар л байна.