Бүх Хятадын шилдэг бүжиг шалгаруулах “Бадам цэцэг” тэмцээнд Өвөрмонголын үндэстний дуу бүжгийн театрын найруулсан “Монгол ээж” хэмээх бүжиг өрсөлдөж байна.
БНХАУ-ын Хэнань мужийн Жэньжөү хотод болж байгаа тус тэмцээнд Өвөр монголын үндэстний дуу бүжгийн театрын 17 залуу бүжигчин дээрх бүжгээр оролцож байгаа юм. “Монгол ээж” хэмээх бүжиг нь 9-р сард Өвөрмонголд зохиогдсон бүжгийн тэмцээнд алтан медаль хүртэж байжээ. 1960-аад оны үед Хятадын өмнөд нутагт тохиолдсон их өлсгөлөнгийн гамшгаас 3000 өнчин хүүхдийг аварч, үрчлэн тэжээсэн Өвөрмонгол ээж нарын бодит түүхээр бүжгийг найруулсан байна.
Энэ удаагийн Бүх хятадын бүжгийн тэмцээнд 1000 гаруй бүжгээс 36 шилдэг бүтээл шалгарсны дотор “Монгол ээж” бүжиг сонгогдсон юм.
хэмээн Хөххотоос сэтгүүлч Б. Занданхүү Америкийн Монголчуудын “ДМ онлайн”-д тусгайлан мэдээлснийг дамжуулав.