Та үргэлж залуу сайхнаараа, эрүүл чийрэг амьдрахыг хусвэл тогтмол исгэлэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөе. Ямарч эм тарианаас дутахгүй үйлчилж, хүний биеийг юугаар ч солимгүй аминдэмээр тэтгэдэг ундаа бол айраг, тараг, хоормог юм.
Эдгээр бүтээгдэхүүнд төрөл бүрийн витамин, уураг, хүчил, өөх тос зэрэг хүний биед тустай ферментүүд агуулагддаг. Сүү цагийн дотор хүний биед 30 хувь шингэдэг бол тараг 100 хувь шингэдэг аж.
ОХУ-ын эрдэмтэн Илъя Мечников хүний бие махбодийн хөгшрөлтийн шалтгааныг 20 жилийн турш судласан байна. Тэрбээр хөгшрөлтийн үндсэн шалтгаан нь бүдүүн гэдсэнд дэхь нянгууд бие махбодийг хордуулсантай холбоотой болохыг нотолжээ. Харин сүүн бүтээгдэхүүний найрлагад тус нянгуудын хорт нөлөөг бууруулах сүүний хүчил их хэмжээгээр агуулагддаг аж. Тиймээс Та гэдсэн дэхь хорт бактерууд устгадаг исгэлэн сүүн бутээгдэхүүнийг хичнээн дургүй ч тогтмол хэрэглэх нь эрүүл залуу байхад тустай юм байна.