Хүн төрөлхтний сонирхлыг эртний Эллин буюу Грек, эртний Мисир буюу Египет татдаг байсан ахул эдүгээ эртний Майячууд анхаарал татах болжээ.
МЭ III зуунаас IX зуунд оршин тогтож байсан өндөр соёл иргэншилтэй Майя гүрний цаг тоолол одоо бүхний анхаарлыг соронзодсоор байна. Гэвч Майя гүрнээс өмнө тэнд буюу одоогийн Латин Америкт тэднээс ч өндөр соёл иргэншилтэй улс оршин тогтнож байсан байх магадлалтай юм. Юун гэхүл “Чөтгөрийн гурвалжин” хэмээн дуурьссан Атлантын далайн баруун хэсэг, Америкийн зүүн өмнөд эрэгт оршдог дэлхийн хамгийн нууц битүүлэг газар болсон Бермудын гурвалжингийн далайн ёроолоос эртний сөнөсөн хотын туурь олдсон нь ийм магадлалыг бий болголоо.
Эндээс эртний хотын барилга байгууламж ба дөрвөн пирамид илрүүлсэн байна. Эдгээр нь эртний Египетийн Сфинксийн барималтай төстэй бөгөөд мөн эртний соёлын үед хамаарах Мексикийн Теотиукан хотын I барилгын архитектуртай төстэй чулуун барилга, пирамидууд гэж үзэх эрдэмтэд бас байгаа юм. Эхэндээ энэ эртний хотын үлдэгдлийг 1500 жилийн настай хэмээн таамагласан боловч 2500 жилийн өмнөх индианы соёл иргэншлийн бүтээл гэж үзсэн билээ. Гэвч энэ таамаглалыг няцааж 10 мянган жилийн өмнө оршин тогтнож байсан хотын туурь хэмээсэн таамаглалыг илүү үнэнд дөхөмтэй гэсэн үзэл дийлж эхлэв. Куба орны далайн эргээс холгүй орших дээрх хотын үлдэгдлийг маш санамсаргүйгээр усан доор хөвдөг роботын тусламжтай нээжээ. Ах дүү Кастрогийн жолооддог Кубын засгийн газар 400 жилийн өмнө 1 алт тээвэрлэж явсан Испанийн хөлөг онгоц живсэн эх сурвалжаар тэнд эрэл хайгуул хийлгэж байсан аж. Энэ эрэл хайлтын ажлыг Канадын эрдэмтэн гэр бүл Пол ба Полина Вайнцвет хоёр удирдан хийж байсан агаад далайн гүний ёроолын зураг авах үед тэдгээр эртний хотын үлдэгдэл илэрчээ. Эхлээд дөрвөн пирамидийг илрүүлж эртний Латин Америкийн соёл иргэншлийн хийцтэй байна гэж үзжээ. Дараа нь эртний Египетийн Сфинкс баримлуудтай төстэйг мэдсэн гэнэ. Гэвч эдгээр барилга байгууламж, баримал пирамидуудыгул суурьтай судалж байгаа бөгөөд эртний Майячуудаас өмнө энэ хавьд өөр өндөр соёл иргэншилтэй улс байсныг батлах бололцоо олдох бололтой.
Канадын доктор Пол Вайнцветийн үзэж буйгаар энэхүү эртний хотыг хязгааргүй цагаан элсэн талд сүндэрлүүлсэн ажээ. Арван мянган жилийн урьд энд далай тэнгис бус асар өргөн уудам элсэн цөл байсан гэлцэнэ. Бид анх энэ хотын дүрс зургийг хараад хиймэл байгууламж байна гэж бодсон. Гэвч байгаль өөрөө ийм уран тансаг барилга байгууламж, баримал пирамидууд бүтээнэ гэж байхгүй шүү дээ. Эдгээр байгууламжийн ханан дээр зураг сийлбэр төдийгүй бичээс хүртэл байгаа нь харагдаж байна. Үүнийг бид маш нарийн судална гэж доктор Вайнцвет мэдэгджээ.
Мэдээж усан доор пирамид босгож, хот бариулдаг хэн байх вэ. Тэгэхээр нэгэн цагт усаар хучигдаагүй эх газар байхад л энэ хот байгуулагдсан нь тодорхой бөгөөд Канадын гэр бүлийн хоёр эрдэмтний таамаглалаар дээрх далайн ёроолоос илрүүлсэн эртний хотыг 10 мянган жилийн настай буюуэртний Майячуудаас ч өмнө оршин тогтнож байсан өндөр соёл иргэншил хэмээн тооцжээ. Бермудын гурвалжингийн нууцыг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг боловч эцсийн дүгнэлт хэн ч гаргаж дөнгөөгүй юм.
Энд бүхэл бүтэн хөлөг онгоц ба нисэх онгоцууд зорчигчидтойгоо хамт алга болдог. “Чөтгөрийн гурвалжин”-д төөрсөн хүмүүс юу болж байгааг ч мэдэхгүй, тэвдэж сандарсан зүйл яриад сураггүй болдог. Эндээс амьд гарсан нэг ч хүн байдаггүй. Харин хөлөг онгоц бүрэн бүтэн үлдэвч хүмүүс нь усанд живсэн чулуу мэт алга болдог билээ. Энэ “чөтгөрийн гурвалжин”-гаас пирамид, Офинкс бүхий хотын туурь олдсон сургаар “Четгөрийн гурвалжингийн ээлжит наадаан, Тэд хот барьж хүмүүсийг төөрөгдүүлж байгаа юм” гэх хүн байхад “Чөтгөрийн гурвалжингййн нууц одоо тайлагдах нь. Далайн ёроолд байгаа хотыг олсон юм чинь тэнд далдлагдсан учир битүүлэг нууц дэлгэгдэнэ” хэмээх хүн бас байна. Эдгээр найдлагыг,
-Чөтгөрийн гурвалжин хичнээн ид шидтэй байлаа ч хот байгуулаад энд нүүлгэж авчрахаар тийм илбийн чадал байхгүй хэмээн эрдэмтэд үзэж байгаа билээ.
Эртний Мисир буюу Египетээс Сфинкс, пирамид ачаад авчирсан гэвэл үнэмших хэсэг гаравч үүнд итгэхэд хэцүү. Эдүгээ Мексмк, Гондурас, Перу, Гватемал зэрэг хойт ба Латин Америкт долоон саяулаа амьдарч байдаг майя угсааны индианчуудын өвөг дээдэс арван мянган жилийн өмнө энэхүү хотыг барьж байгуулсан гэж үзвэл үнэнд илүү ойрхон байх. Хувьсгалт коммунист засаглалтай хэвээрээ буй Кубын засгийн газар Бермудын гурвалжингийн бас нэгэн нууц болоод байгаа эртний хотыг судлахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
“Энэ бол илбэний үзэгдэл биш, бас ид шид ч биш. Хүн төрөлхтний бүтээсэн хот гэдэгт эргэлзэх хэрэггүй” гэждоктор Пол Вайнцвет ярьсан бөгөөд Бермудын гурвалжин хэмээх аймшгийн учир битүүлэг “чөтгөр”-ийн мууцыг тайлахад хумсын чинээ ч болтугай тус нэмэр болж мэдэх юм гэдэг бодлоо нуусангүй. Түүний хэлснээр Чөтгөрийн гурвалжин доор оршиж байтаа энэ эртний хотыг шинжлэх ухаанчаар судлан тайлбарлах ажилдаа шамдахаас өөр хийх ажил бидэнд алга болсон шүү хэмээн дүгнэсэн байна.
А.Ивээл
ЭХ СУРВАЛЖ: БОЛСОН ЯВДАЛ СОНИН