Шинэ жилийн баяр хаяанд ирж, урлагийнхны халтуур хийдэг цаг аль хэдийнэ эхэлсэн. Манай дуучид хамтлаг, хошин урлагийнхан болоод мэргэжлийн хөтлөгчид өөрсдийгөө үнэд хүргэдэг. Аргагүй биз, тэдний халаасаа зузаатгах цаг баяр ёслол хойно. Оюутны ширээнээс гараад удаагүй байж олноо ганц хоёрхон дуугаараа танигдаж уран бүтээлч хэмээх “сэтэр” зүүсэн дуучид шинэ жилээр нэг дуугаа 300-500 мянгаар үнэлдэг жишиг тогтсон.
Тэгвэл энэ жил албан байгууллагын шинэ жилийг хөтлөх хамгийн өндөр үнэтэй хөтлөгчөөр “Мөрөөдлийн театр”-ын ахлагч, жүжигчин Г.Алтаншагай тодорчээ. Тэрбээр шинэ жилийг хөтлөн явуулж, хөгжөөж дэгжээж чадна гэж сая 500 мянгаар өөрийгөө үнэлсэн сурагтай.
ӨДРИЙН ШУУДАН