“Өлсгөлөн тоглоом” киноны гол дүрийн жүжигчин Женнифэр Лоренс /Jennifer Lawrence/-ийг эрчүүдийн онлайн сэтгүүл гэгддэг AskMen.com-оос явуулсан судалгаагаар “Дэлхийн хамгийн хүсэмжит эмэгтэй” хэмээн өргөмжилсөн байна.
22 настай Женнифэр Лоренсийн төлөө нийт 2,4 сая эрчүүд саналаа өгсөн бөгөөд “Түүний элдэв хов жив дагуулдаггүй байдал, хувь хүний даруу төлөв зан энэхүү өргөмжлөлийг авахад хүргэсэн” гэж тус сайтны ахлах редактор Жэймс Бассил хэлсэн байна.
Харин түүний араас жүжигчин Мила Кунис, модел Кэйт Эптон, дуучин Рианна болон жүжигчин Эмма Стоун нар орсон байна.
Өнгөрсөн жилийн хүсэмжит эмэгтэйгээр шалгарч байсан София Вэргара энэ удаад арванхоёрдугаар байрт орсон байна.
Женнифэр Лоренс “X-Men” кинонд хамтран тоглосон 22 настай Николас Холттой 2011 оноос эхлэн болзож эхэлжээ.
Б. Агиймаа /*Эмэгтэйчүүд.мн/