Монгол улсын хөдөлмөрийн баатар жүдо бөхийн олимпийн хүрэл медальт дэлхийн аварга Х.Цагаанбаатарыг тамирчин хүн нүүрэмгий, бэлэн цэцэн үгтэй нэгэн. Тэрбээр МУГТ О.Гүндэгмаатай тоонот гэрт толгой холбож хөөрхөн хүүтэй болсон төдийгүй хоёр дахь үрийнхээ зулайг тун удахгүй үнэрлэх гэж байгаа. Тэд Монголын сор болсон гэр бүлүүдийн нэг. Спортын бүсгүйчүүд дотроо зүс царай, бие хаа гайгүйд ордог ч МУГТ О.Гүндэгмаа төдийлөн гоёж гоодоод байдаггүй нэгэн. Харин Х.Цагаанбаатар чамин ганган, хээнцэр байх дуртай аж. Ямар сайндаа л swarovski -тэй утсаар гоёх вэ дээ.
/Монголын нэг өдөр/