Монголын 14 дэх топ моделиор шалгарсан загвар өмсөгч О.Пүрэвдулам сүүлийн үед тун ч эрэлттэй байна. «Гоёл» наадмын өмнөхөн цахим хуудсандаа боодол боодол мөнгөний зураг тавьж, «Тоолбол бараг 500 сая шүү» хэмээн онгирч байсан Пүүжээгийн хэрэглэдэг бүхэн тансаг, өндөр зэрэглэлийнх. Гэтэл одоо түүний өмсөж зүүдэг, идэж уудаг, тэр ч бүү хэл жил, орд нь хүртэл үнэд орох болжээ.
«Хүүхнүүдийн эрлэг» гэгддэг Ц.Мянганбаяртай жил гаруйн хугацаанд нэр холбогдсоныхоо хариуд топ модель хэмээх эрхэм алдрыг хүртлээ гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Гэвч үнэтэй бүхнийг сонгодог түүний талаарх ганц үг хүртэл «брэнд» мэт үнэ цэнтэй болсонд шинэхэн топ тун ч сэтгэл хангалуун байгаа гэнэ.
ӨГЛӨӨНИЙ СОНИН