Хэрэв та бусад эмэгтэйчүүдийн адил сайхан харагдахыг хүсдэг бол том нүдтэй болохыг ч бас хүсдэг байж таарна. Хэдийгээр бид генийн онцлог шинжээ өөрчилж чадахгүй ч будалтын аргаар ид шидийг бүтээж болно.
Хэрэв та урьд нь ажиглаж байсан бол алдартай одууд будаагүй үедээ бусадтай л адил нүдтэй байдаг. Үдшийн будалтын гол драм нь хиймэл сормуус юм. Ихэнх алдартай одууд томоохон үйл явдалд оролцохдоо хиймэл сормуус зүүдэг.
Хэрэв та хиймэл сормуусыг зөв хэрэглэх аргыг мэддэг болчихвол та төрөлхийн сайхан нүдтэй харагдана шүү. Танд эхний удаад гоо сайханч тусалж болох ч томоохон үйл явдалд бэлтгэлтэй байхын тулд өөрөө туршаад үзээрэй.
Хэрэв танд хиймэл сормуус хэтэрхий урт санагдаад байвал үзүүрээс нь жаахан тайрах хэрэгтэй шүү.
Ингээд бүгдээрээ будаж сурцгаая. Дагаад хийгээрэй.