Эрэгтэй эмэгтэй хүний хоорондын нийтлэг ялгааг л ойлгож чадвал хайр дурлал, харилцааны тал дээр ямар ч асуудал гарахгүйсэн. Гэвч хүн болгон өөрийгөө ч бүрэн таньж амжаагүй байдаг учраас эсрэг хүйснийхээ хүн дээр алдаа гаргадаг. Эр ертөнцийг алдартай хүмүүс хэрхэн тодорхойлсон бол?
Ихэнх эрчүүд чиний нулимсны үнэ цэнэд хүрэхгүй. Хэрэв хүрэх нэгэнтэй дайралдвал, тэр чамайг уйлуулахгүй.
Бурхан эмэгтэй хүнийг гэнэн, бас үзэсгэлэнтэй байхаар бүтээсэн. Үзэсгэлэнтэй учраас түүнд эрчүүд дурладаг. Гэнэн учраас тэр эрчүүдэд дурладаг.
Ихэнх эрчүүд адилхан. Чамтай учирсан эр л бусдаас өөр. ~Мае Вест
Эрчүүд бол сайн чанарын дарс л гэсэн үг. Тэд бүгд л эхэндээ усан үзэм байдаг. Харин тэднийг “номхортол” нь нухаж, боловсруулж, хуурай сэрүүн газар байлгаж дарс болгох нь бидний үүрэг. ~Кэтлин Мифсуд
Эрчүүд яг л хөзрийн моднуудтай адилхан. Чамд ноён таарах магадлал байгаа. Гэвч ихэнх хөзөр боол, тоо, юм уу Joker байдаг. ~Лаура Свенсон
Надад ирээдүйтэй эр хүн, өнгөрсөнтэй эмэгтэй хүн таалагддаг. ~Оскар Вийлд
Чи эр хүнд юуг ч зааж сургаж чадахгүй. Харин эрчүүдийг өөрсдөө түүнийг олж нээхэд нь тусалж чадна. ~Галилео Галилей
Эр хүнгүй дэлхийг төсөөлж байна уу? Ямар ч гэмт хэрэггүй, бас маш олон тарган аз жаргалтай эмэгтэйчүүдээр дүүрэн дэлхий байх байсан даа. ~Марион Смит
Хэрэв 40 настай эр 20 настай бүсгүйтэй гэрлэж байвал, тэр эр өөрийгөө 20 настай эр гэж төсөөлөхийг хүсдэг гэсэн үг. ~Ленор Коффее
Жентельмэн гэдэг бол тэвчээртэй чоныг хэлнэ. ~Лана Тюрнэр
Хөвгүүд бол хөвгүүд л байх болно. Дунд насны эрчүүд ч гэсэн адилхан. ~Фрэнк МкКинни
Нэг талаас бид хэзээ ч хүүхэд төрүүлж чадахгүй. Нөгөө талаас бид хэний ч туслалцаагүйгээр шил, лаазаа өөрсдөө онгойлгож чадна. ~Брюс Уиллис
Гоо сайхан, сэтгэл татам байдал хоёр ялгаатай ойлголт. Гоо сайхан бүсгүйг би өөрөө анзаардаг. Харин өөрсдөө намайг анзаарсан бүсгүйчүүд сэтгэл татам байдаг. ~Жонн Эрскийн
Эмэгтэй хүний амжилттайгаар өөрчилж чадах цорын ганц эр хүн бол дөнгөж төрсөн хүү юм. ~Натали Вүүд
Эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс сонголтоо хийдэг юм биш. Харин эмэгтэй хүн өөрийг нь сонгож байгаа эр хүнийг сонгодог юм. ~Пол Жералди
Эмэгтэй хүн өөрийн болгож болох байсан эрийг хэзээ ч мартдаггүй. Эр хүн өөрийн болгож чадаагүй эмэгтэйгээ хэзээ ч мартахгүй.
Эмэгтэйчүүд эр хүнийг өөрчлөгдөнө гэж найдаж гэрлэдэг. Эрчүүд эмэгтэйгээ өөрчлөгдөхгүй гэж найдаж гэрлэдэг. Тийм болохоор хэсэг хугацааны дараа хоёулангийнх нь урам хугардаг. Альберт Эйнштейн
Эрэгтэй хүнийг танихыг хүсвэл хүүхдүүдэд хэрхэн хандаж байгааг нь хар. Хэрэв тэр хүүхдүүдтэй эв эеээ олж чадаж байвал жинхэнэ эр хүн гэсэн үг, хувиа хичээдэггүй, хүчирхэг, халамжтай. ~Памела Андерсон
Өөрийг нь сонсож чаддаг эмэгтэй хүнд эр хүн нэг уулзалтаар нь дурлаж мэднэ. ~Брэндан Франсис
Ухаалаг эрчүүд мунхаг эмэгтэйчүүдэд урхидуулсан байхыг олон харж байсан ч, ухаалаг эмэгтэй хүн мунхаг эртэй хамт байхыг хараагүй юм байна. ~Эрика Жонг
Эрэгтэй хүнд хуучин сэтгэлээсээ салах нэг л арга зам бий. Тэр нь эмэгтэй хүний нүдэнд өөрийнхөө өөр тусгалыг буухыг харах. ~Клэйр Бүүт ЛюсЭмэгтэйчүүд өөрийнхөө байгаагаар хайрлагдахыг хүсдэг бол, эрчүүд өөрийнхөө юу хийснээр үнэлэгдэж, хайрлагдахыг хүсдэг. ~Теодор Рейк
Эрчүүд бүхнийг мартчихдаг. Эмэгтэйчүүд бүхнийг санаж байдаг. Тийм болохоор л спортын гоолуудыг заавал давтаж үзүүлдэг. Учир нь тэр хооронд эрчүүд юу болоод өнгөрснийг аль хэдийн мартчихсан байдаг юм. ~Рита Рүднэр
Ханхүүг олтол чи маш олон мэлхийг андуурч үнсэх хэрэгтэй болж мэднэ. ~Граффито
Эрэгтэй хүнд эмэгтэй хүний төлөө хийж чадах 3 зүйл л байдаг: тэднийг хайрлах, тэднээс болж зовох, эсвэл тэднийг уран зохиол болгох.” ~Стефен Стиллс
Эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёр санал нийлж байвал тэдний дүгнэлт л адилхан гарсан гэсэн үг. Тэрнээс биш санал нийлсэн шалтгаан нь үргэлж өөр өөр байдаг. ~Жеорж Сантаяана
www.miss.mn