Албан байгууллагыг мэдээж сайхан бүсгүйчүүд чимдэг нь эргэлзээгүй. Гэвч тэдний хувцаслалт, нүүр будалт, зан харилцаа эрчүүдийн ажлын бүтээмжийг бууруулж байгааг судлаачид анхааруулжээ.
Их Британид эрчүүдийн дунд явуулсан санал асуулгаас үзвэл 32 хувь нь ажлын орчинд богино банзал өмсөх нь дэмий гэж үзжээ. Харин 30 хувь нь ямар ч асуудал үүсгэхгүй гэж тодорхойлсон байна.
Эрчүүдийн дунд явуулсан судалгаагаар 27 хувь нь нэвт гэрэлтдэг хувцас, 24 хувь нь богино банзал, 22 хувь нь цээж хэсэг нь бага зэрэг ил гарсан хувцастай эмэгтэйчүүдийг харах дуртай гэжээ.
Харин эмэгтэйчүүдийн 67 хувь богино банзал өмсөх нь ёс зүйд нийцэхгүй гэж үзжээ.
Их Британийн Зүрхний эрүүл мэндийн сангийнхан эмэгтэй ажилтнуудыг ажил дээрээ улаан өнгийн хувцас өмсөхийг хориглох зөвлөмж гаргахаар зэхэж байна.
Учир нь эмэгтэйчүүдийн хувцасны өнгөнөөс шалтгаалсан зүрхний шигдээс 29 хувийг эзэлдэг гэнэ. Мөн секси хувцастай бүсгүйчүүд эрчүүдийн анхаарлыг өөртөө татаж, ажлын бүтээмжийг нь бууруулдаг аж.
Time.mn