–Ходоодоо дурандуулах гэж байгаа хүн өмнөх өдөр нь ямар дэглэм барих ёстой вэ. Мөн тамхи татах нь ходоодыг шархтай болоход нөлөөлдөг үү?
БГД–ийн иргэн Д.Маналжав
-Орой таван цагаас хойш мах махан бүтээгдэхүүн идэж болохгүй. Мөн өглөө босоод юу ч идэж, уухгүй өлөн ирэх хэрэгтэй. Хэрэв тамхи татдаг бол тамхи хэрэглэж болохгүй. Эдгээрийг баримтлаагүйгээс ходоодонд шүлс, хүчил ялгараад шинжилгээний хариу буруу гардаг. Тамхи судас тэлүүлдэг учир хориглодог юм. Тэгээд ч өлөн үедээ тамхи татдаг хүн ходоодны шархтай болдог.
Килиникийн II нэгдсэн эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн эмч Ё.Мөнхтуяа