Манай цэцэрлэгүүд гадаа тоглоомын талбайдаа маш их анхаарч, тохижуулж, тоглоомжуулж, түүнийгээ байнга будаж сэргээж байдаг. Шведийн цэцэрлэгүүдийн гадаа талбайгаа тоглоомжуулсан байдлаас харахад гоё сайхан гэхээсээ илүү хүүхдэд осол аюулгүй байх гэдгийг чухалчилдаг нь анзаарагдсан. Жишээбэл, дүүжин буюу савлуурын гадуур заавал хашаа хийж, газраа элсээр битүү хучсан байна.
Хүүхдийн тоглож наадах хэрэгцээг хангасан, хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн, осол аюулгүй байх талаас нь анхаарч гадаа талбайгаа тохижуулаарай.
Орхон аймаг
Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн Г.Болормаа