Орчин vеийн шинэ залуу хамтлагийг бий болгох “Камертон II” шоу төсөл нэг нас хvрлээ. Бvртгэх ажлаас эхлээд бvтэн жилийн турш тус хамтлаг фэнvvдээсээ залгамжлагч залуусаа шvvрдсэн.
Төсөлд оролцсон 720 хvнээс төгсгөлийн шатанд тунаж vлдсэн 16 залууг шоу нэвтрvvлгийн vзэгчдийн мессеж саналаар шалгарууллаа. Тэдний дундаас Б.Оргил, Б.Замбалгарав, Д.Зориг, Б.Баярмандах нар шилдгийн шилдгээр тодорч шинэ vеийн “Камертон” болох нь тодорхой болжээ. Эдгээр залуус 150 сая төгрөг, бvтэн жилийн продюссингийн гэрээ байгуулна. Одоо тэдэнд уран бvтээл “vйлдвэрлэх”, хичээж улам чадваржих гэсэн хоёрхон ажил vлдсэн.
Төрийн соёрхолт Д.Болд ахлагчтай “Камертон” хамтлагийнхан энэ жил шинэ залуусаа өлгийдөн авлаа. Тэгвэл удахгvй тэд өөрсдийн шинэ цомог, тоглолтоо хийхээр болсон байна. Тэдний анхны уран бvтээл болох “18 нас” дуу энэ жил 18 нас хvрч байгаа. Тиймээс энэ дуундаа зориулж цөөнгvй шинэ уран бvтээл багтаасан цомог хийхээр төлөвлөжээ. Тvvний дараа тоглолтоо ч хийнэ гэдгээ мэдэгдлээ.
АРДЧИЛАЛ