МУГЖ Б. Сарантуяа хайрын бурхнаа хайж нэг хэсэг дуулсан, олон жилийн өмнөх явдал л даа. Хайрын бурхан хүрч ирдэг ч хайрын дуучийн маань дэргэд түр үдлээд л буцдаг гэх яриа ч бас бий.
Арга ч үгүй биз, охин үрийг нь төрүүлж өгөөд байхад л яваад өгдөг хайрын бурхан ч гэж юу байлаа. Гэтэл саяхнаас бас нэг “бурхан” гавьяатын дэргэд үдэлсэн сураг дуулдлаа. Эх сурвалжийн өгүүлснээр энэ удаагийн “бурхан’’-аар шог зохиолын шинэ үеийн төлөөлөгч Жаргалсайхан тодорчээ.
Тэрбээр Б.Сарантуяагийн орон нутаг дахь хоёр удаагийн аялан тоглолтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд эрт өнийн нөхөрлөл энэ удаад гэрлэх санал тавих дээрээ тулсан гэнэ. Хэрвээ энэ үнэн бол дуучин маань хайрын бурханаа хажуухандаа байхыг анзааралгүй хаа холоос хайгаад явсан байж таарах нь ээ
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”