Дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан монголчууд хэрхэн амьдарч буй талаарх цуврал ярилцлагын эхлэлийг хүргэж байна. Туркийн Мармара мужийн Канакале хотод амьдардаг 37 настай Д.Марттай цахим шуудангаар холбогдон, ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу. Туркэд хэдэн жил амьдарч байна вэ. Таны амьдарч буй хотод хэчнээн монгол амьдарч байгаа вэ. Тэдний амьдрал ямаршуухан байдаг бол?
-Сайн. Сайн байна уу. Энд ирснээс хойш зургаа дахь шинэ жилийн баяраа сая тэмдэглэлээ. Миний амьдарч байгаа хотод 100 гаруй монгол хүн амьдардаг. Манай хот Туркийн боомт гэдэг утгаараа аялал жуулчлалын бүсэд хамаардаг тул олон орны иргэд байдаг гэхэд болно. Гадаадад гэдэг утгаараа л сэтгэл өег байдгаас биш дэлгүүр хэсээд, таалагдсан бүхнээ худалдаж аваад байхаар цалин авдагг үй. Үнэнийг хэлэхэд амьжиргаа маш тааруу.
-Таны сарын цалин хэдэн доллар вэ. Ер нь туркүүдийн дундаж цалин хэд байдаг юм бэ?
-Дундаж цалин 500-1000 доллар. Үүнээс бага цалин авдаг хүн ч байдаг гэсэн.
-Туркэд байгаа монголчууд ихэвчлэн ямар ажил хийж байна вэ?
-Туркүүдын амьжиргаа ч сайнгүй. Амьдрахад ч таатай газар биш. Лалын шашны нөлөөгөөр юм бүхэн нь хаалттай, ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигддөг. Энд байгаа монголчуудын ихэнх нь гэрийн үйлчлэгч, нохой салхилуулагч, цэцэрлэгжүүлэгч, томоохон үйлдвэрт ачигч, оёдлын үйлдвэрт оёдолчин, утас түүгч, савлагч, угаагч, индүүчин, цэвэрлэгч гэх мэт ажил эрхэлж байна. Харин бусдаасаа арай түрүүлж хө- лөө олсон нь цайны газар, хулдаасан хэвлэл гэх мэт бизнес эр хэлж байна. Ажил хийдэггүй, баян Турктэй гэр бүл болсон бүсг үйчүүд ч бий. Ер нь гаднын орнуудаас ирсэн хүмүүс туркийн хамгийн бага хөлстэй, ачаалал ихтэй ажлыг хийх бичигдээгүй дүрэмтэй. Цалингийнхаа 30 орчим хувийг байрны түрээсэнд өгнө. Өмсөж зүүх, идэж уухдаа зарцуулаад үлдсэнийг нь гэрийнхэндээ явуулдаг. Амттай юм идье гэвэл гэр рүүгээ ааруул захиж, граммын хүнсээр өөрсдийгөө болгож байна. Бараа бүтээгдэхүүний 80 орчим хувь нь Хятадынх. Гэхдээ Монголд зарагддагаас үнэтэй.
-Монголдоо ир л дээ. Монголчуудын амьдрал хамаагүй дээрдэж, амьжиргаа сайжирч байгаа шүү дээ. Наана чинь ажиллаж байгаа монголчуудын дундаж нас хэд вэ?
-Монголд ажилгүй байснаас эндээ ажилтай байсан нь дээр л дээ. Хамгийн гол нь наашаа явна гээд өч төчнөөн төгрөгийн зээл авч, өр тавиад ирсэн хүмүүс эхлээд өрөө, дараа нь ах дүү, хамаатан саднаа, сүүлд нь өөрийнхөө амьдралд багагүй өөрчлөлт хийгээд буцахыг хүсэж байна шүү дээ. Монголд ажлын байр гарч байгаа ч одоохондоо олигтой нь алга. Монголынхоо нийгмийн нөхцөлийг сайжрахыг хэн хүнгүй л хүлээж, зурагт, интернэтээс мэдээлэл авч байна. Энд ч ажил олдохоосоо олдохгүй нь их. Олдлоо ч богино хугацаанд өр зээлээ төлж, хөл дээрээ босох хэмжээний цалин олохгүй. Монголоос илүү мэт санаж ирсэн ч газар дээрээ бол хэд дахин дутуу, муу, хэцүү. Энд байгаа монголчуудын 80 гаруй хувь нь 20-30 насны залуучууд.
Туркийн 70 гаруй сая иргэний 70 орчим хувь нь эрэгтэй учраас гаднаас ирсэн охид, эмэгтэйчүүд турк хүнтэй сууж байна. Гэхдээ амьдралын хувьд боломжтой, амьжиргаа сайтай, чинээлэг эрчүүд аль хэдийнэ хэд хэдэн эхнэртэй болсон байдаг. Харин монгол болон бусад орноос ирсэн охид, эмэгтэйчүүд дундаж орлоготой, ядуу, тааруу амьдралтай эрчүүдтэй гэр бүл болж байна. Бодлогог үй хийсэн алхмаасаа болж хүүхдээ тэврээд эх орон руугаа буцаж байгаа охид, эмэгтэйчүүд ч олон бий. Гэхдээ тэгж зугтаж байгаа нь зол, чадахгүй харийн хүний боол болж, хэцүү амьдарч байгаа хүн ч байдаг л гэсэн. Гадаадаас ажиллах хүч авахдаа залуу эмэгтэй гэсэн шаардлагыг чу халчлаад байдгийн гол учир нь эмэг тэй хүн цөөтэй улсын далд бодлого гэж боддог.
-Ойролцоогоор хэчнээн монгол эмэгтэй турк эртэй суугаад байгаа вэ. Энэ талаар тодорхой тоо хэлж чадах уу?
-Үүнийг хэлэх боломжгүй. Ихэнх нь гэрлэлтээ бүртгүүлдэггүй. Зарим нь байрныхаа түрээс, хэрэглээнийхээ мөнгийг олохын тулд турк эртэй хамтран амьдардаг юм билээ. Миний мэдэж байгаагаар арав гаруй эмэгтэй турк эрийн гэргий болж, гивлүүрт бүсгүй болсон. Зөвхөн Туркэд ч бус, дэлхийн олон оронд монгол охид нутагшиж байгаа гэх мэдээлэл их байна.
-Ядарч, зовсон монгол хүн таарвал та нар тусалдаг биз дээ. Ер нь монголчууд бие биедээ хэр тусархуу вэ?
-Монгол хүн зовж, зүдэрч байна гэж сонсвол очилгүй яах вэ. Гэхдээ биднийг очихоор “Юу ч болоогүй, яагаа ч үгүй” гэж хамаг зовлонгоо нуух хүн ч байдаг юм. Хэдийгээр бие биедээ тусалдаг ч туркүүдтэй халаас нэгтэй болсон монгол хүмүүс нутаг нэгтээ “Цусгүй алах” тохиолдол цөөнгүй гардаг. Тухайлбал, энд шинээр ирж буй монгол хүнийг ажилд ороход нь зуучилдаг гурав дөрөвхөн хүн бий. Тэд ажилд оруулж өгөх хөлс гэж нэг хүнээс 100-200 мянган төгрөг авдаг. Энэ орлогоо байнгын байлгахын тулд ажил олгогч эзэнтэй нь мөнгөөр гэрээ байгуулсан байдаг юм билээ.
Хөлс төлж, шинээр орсон хүнийг дадлагажигчаар ажиллуулж байгаад дараагийн хүнээ авчрахаар нь халах жишээтэй. Ингэж дундаас нь мөнгө олж, ядарч яваа нэгийгээ түлхдэг. Бүтэлгүйтсэн зарим нь амар хялбар аргаар мөнгө олох арга зам хайж эхэлдэг, тэгээд алддаг. Үүнээс гадна энд байгаа зарим хүн ажилласан хөлсөө авч чадахгүйн улмаас ар гэрийнхэнтэйгээ холбогдохоос зүрхшээж, дахин өөр газар орсон ч байдал дээрдэхгүй байсаар гэр бүлээсээ салж, архинд орж, гудамжинд гуйлга гуйхаас наагуур амьдарч байгаа хүн цөөнгүй байна. Тэд “Би гэрийнхэндээ юу гэж хэлэх юм бэ, ингэж яваад үхье” гэдэг юм.
-Та яг ингэж хэлсэн монгол хүнтэй таарч байсан уу?
-Миний нэг найз таарсан гэсэн. Би өглөө эрт ажилдаа ирээд, нар жаргахаас өмнө гэртээ харьдаг учраас хүнтэй таарах, уулзах боломж муу байдаг.
-Уучлаарай, туркүүд монголчуудыг хулгайч гэдэг гэсэн. Энэ хэр үнэний ортой вэ?
-Дан ганц монголчуудыг ч бус, азиуд гэж ярихыг олон сонсож байсан. Тэнд байгаа гаднын үндэстнүүдийн бараг 70 орчим хувь нь хятад. Гаднаас очсон хүн тансаг сай хан амьдрах нь бүү хэл, туркүүд өөрсдөө зүдрүү амьдралтай болохоор нийгмийн сэт гэхүй тэр аяараа ховдог, хомхой шинжтэй. Шашны байгууллага ихтэй учраас мөргөл их үйлддэг. Мөргөл бүрийн дараа үнэгүй хоол тараадаг, түүнийг нь идэх гэсэн гаднын иргэд урт дараалал үүсгэсэн байдаг. Бас дэлгүүрийн лангуу, худалдааны газраас хулгай, дээрэм хийх, цөөхөн мөнгөний төлөө гэмт хэргийн золиос болох нь олон байдаг гэсэн. Тухайлбал, баригдсан ч хэл ам багатай өнгөрөхийн тулд хулгайн бү- лэг лэлд элсэж, авчирсан зүйлийнхээ тодорхой хувийг авдаг гэх яриа байдаг. Монгол хүн дангаараа хулгай хийж явбал бүлэглэлийн гишүүд нь барьж өгч хуулийнхнаас урамшуулал авдаг гэсэн.
-Тэнд төрж, өсөж буй монгол хүүхдүүдийн хүмүүжил, орчин байдал хэр байна вэ. Бас оюутнуудын амьдрал хэр байдаг вэ?
-Ерөнхийдөө бүрэг, ичимхий болж байна. Орчноо дагаад хүүхдүүд бүрэг, дуугүй, ноомой болж хүмүүжиж байна. Туркэд амьдарч байгаа монголчууд төдийгүй гаднынхан хүүхдээ төрсөн нутагтаа өсгөж, хүмүүжүүлэхийг эрмэлзэж байна. Боломжгүй нэг нь өөр дээрээ байлгадаг ч амьдрал нь хүнд, хэцүү. Ялангуяа эмэгтэй хүүхдэд маш халтай орон. Орой үдшийн цагаар гэрээсээ гарч болохгүй. Хэдэн арван согтуу, мансуурсан залуу гудамж, талбайд, хаа сайгүй байдаг болохоор гэмт хэрэг ч их гардаг. Ийм байдлаас болж оройн 20.00 цагаас хойш дэлгүүр, худалдааны төвүүдийн орлого бага байдаг.
Оюутнуудын хувьд хичээлээ хийгээд оюутны байр, түрээсийн өрөөндөө байх нь өлзийтэй. Зарим сэргэлэн оюутан цагийн ажил хийдэг л гэсэн. Гэхдээ энэ нь азтайд тооцогдоно. Ер нь боловсролын өртөг өндөр. Тиймээс Туркүүдийн 60 гаруй хувь нь дөнгөж бага боловсролтой. Дэлхийд тарсан монголчууд гэр бүл, амьдрал, мөнгөний үнэ цэ нийг мэдрээд нэг л өдөр нутагтаа буцацгаана. Тэр өдрийг ойртуулахын тулд бид маш богино хугацаанд гаднын туршлагаас суралцаж, эх орондоо сурсанаа хэрэгжүүлж, өөрсдөдөө, үр хүүхэддээ өндөр цалинтай, боломжийн ажлын байр бий болгож эхлэх явдал юм.