Хайр дурлал болон сексийн сэтгэлзүйн талаар нэрд гарсан шинжээч Трейси Коксын “Аз жаргалтай дурлал буюу чи юу хүсч байгаагаа хэрхэн мэдэж авах, хүсч буй зүйлээ яаж олж авах болон янагийн халуунаа хэрхэн хадгалах вэ” гэдэг номноос хэсэгчлэн толилуулья.
Зохиолч бүсгүйн хувийн туршлага, өргөн мэдлэг, хошин шогийн мэдрэмжийн ачаар энэхүү ном нь эмэгтэй хүний хувийн амьдралын жинхэнэ сурах бичиг болж чаджээ.
Анхны болзоо
Анхны болзоо бүсгүйчүүдийн хувьд үнэхээр мэдрэлийн ядаргаа мөн боловч эрчүүдэд илүү хүнд тусдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Татгалзсан хариу авч болох ч таалагдсан бүсгүйгээ урина гэдэг бас амаргүй. Хэрвээ та өөртөө хэт итгэлтэй бол тэр бүсгүй таныг ичих нүүргүй амьтан гэж бодно. Жаахан шийдэмгий бус байвал тэнэг юм уу гэж ч магад.
Харин сунжруулаад хойш тавиад байвал хэн нэг нь танаас өрсчихнө. Харилцуур утасныхаа дэргэд хүлээн сууж буй бүсгүй хүнд утас руу чинь залгахаар зориг шулуудаж буй эр хүн заавал байдаг.
Тэгэхээр охидууд минь таныг урьж буй залуу чинь согтуу бас бүдүүлэг л биш байвал тэдэнд эелдэг хандаарай. Гэхдээ өрөвдсөндөө болоод зөвшөөрнө гэсэн үг биш гэдгийг ойлго.
Юу өмсөх вэ?
Анхны болзоо бол танаас хүлээж байснаас арай дээр илүү гоёмсог хувцаслаж очих тэр тохиолдол юм шүү. Аятайхан харагдахыг хичээж байгаагаа үзүүлснээр энэ болзоо таны хувьд ямар их ач холбогдолтой гэдгийг ойлгуулж буй хэрэг.
Бүсгүйчүүдэд болгоомжлуулахад өөрийгөө янаг секс бүсгүй гэдгээ илэрхийлэх гээд бүү хэтрүүлчихээрэй. Том ухлаадастай даашинз эсвэл хэтэрхий богино банзал нь таны хэлсэн үгнээс ганц ч үг ойлгож чадахааргүй болтол нь залуугийн чинь анхаарлыг сарниулдаг.
Хаана орох вэ?
Мэдээж хэрэг зоогийн газар юм уу кафед орж хооллоно. Айлд очвол цаг бүрт анхаарлыг тань сарниулах ба харин кинонд очвол бие, биенийхээ талаар юу ч мэдэж чадалгүй хоёр цаг дэмий суух болно.
Хоолны ширээний ард ярилцах боломжтойн дээр таагүй байдалд оруулдаг дуугаа хураах үеийг хоол болон хөгжим нөхчихдөг. Ихэмсэг үйлчлэгчдийн нүдэн дээр сэрээ сонгох гэж ядаргаа болохгүйн тулд цардмал ширээний бүтээлэгтэй гоёмсог ресторанд бус тааламжтай уур амьсгал бүхий хямдхан газар орсон нь дээр.
Юуны тухай ярилцах вэ?
Юуны тухай ч байж болно. Шал ширтэн дуугүй сууснаас минжнүүд хэрхэн далан хаалт барьдаг тухай ярьсан нь дээр. Таны харилцан ярилцагч хаана төрсөн, ах дүү бий эсэх, ямар ажил хийдэг, яагаад ийм мэргэжил сонгов гэх мэт олон зүйл асууж байхыг зөвлөе.
Ихэнх хүмүүст өөрийнх нь тухай ярих нь таалагддаг бөгөөд ичимхий хүмүүс ч иймэрхүү яриаг дэмжих төстэй асуулт таньд тавих болно. Өөрийнхөө яриаг шүүмжлэлд өртүүлчихгүй байхыг хичээгээрэй,
Ярихаас зайлсхийх ёстой гурван сэдэв бий.
-Хуучин амрагдуудаа муулах /өөр хэн нэгэнэ ч хамаатай/
-Өөрийн сексийн хүсэл мөрөөдлөө дэлгэх /үүний ярих цаг ирнэ/ өөрийнхөө намтар түүхийг дэлгэрэнгүй ярих гэх мэт
Үдшийн төгсгөлд түүний талаар төсөөлөлтэй болсон байх ёстой. Бусад нарийн зүйл хоёрдахь болзоонд үлдлээ.
Хэн нь тооцоо төлөх вэ
Тооцооны хуудас аваад ирмэгц та хоёр хоёулаа л түрийвч руугаа гараа явуулах хэрэгтэй. Тогтсон заншлаар бол болзоонд уригч нь төлдөг. Тэр таны өмнөөс төлснөөр та түүнд ямар нэгэн өртэй болон хоцорлоо гэсэн үг биш.
Хоёрдахь болзоог хэрхэн баталгаажуулах вэ
Бүхий л хүнд хэцүү ард хоцорлоо гэдгийг мэдрээд эхлэх үед /яриа хөөрөө аятайхан явагдаад бие нэг л чөлөөтэй болоод ирвэл/ анхны болзооны хамгийн ярвигтай хэсэг болох түүний төгсгөл ирнэ.
Яажшуухан “Бүх юм аятайхан боллоо гэхдээ дахин ингэхдээ больё” гээд хэлчихдэг юм билээ гэж шаналан бодох болно. Эсвэл та хоёр үнэхээр л бие биелээ таалагдсан бол дараагийн төвшинд шилжих /секс хийх/ дур хүсэл төрнө.
Эхний зохиомжийг авч үзье
Та үдшийг аятайхан өнгөрүүллээ гэхдээ оройн 21 цагт гэр лүүгээ явахад бэлэн. Та ердөө “Баярлалаа, Бүх юм сайхан байлаа. Шинэ танилтай байх үнэхээр сайхан байдаг.
Дахин уулзах ч юм бил үү. Баяртай” гэж хэлэх хэрэгтэй.
Хэрвээ тэр дахин уулзахыг хүсээд байх шиг байвл “Манайх ойрдоо ажил ихтэй байгаа л даа. Гэхдээ та надад утасныхаа дугаарыг өгчих.. би тэгж байгаад тань руу залгая” гэж хэлээрэй. Үүний дараагаар хэн ч утасдахыг хүлээхгүй бөгөөд та ч бүдүүлэг хүн шиг харагдахгүй.
Гэхдээ болзоо дуусч байгаа ч та хоёр салж чадахгүй тэгээд дур хүсэлдээ дийлдэн өөр нэг баар луу “зуу татлаа” гэж бодьё.Зарим үед хүсэл тачаалдаа автан таксинд суунгуутаа янаглалцан үнсэлцэж өрөөнийхөө хаалгыг хаангуут л бие биенийхээ хувцсыг шувт татан тайлах нь бий.
Аюулгүй байдал мэдээжийн асуудлаас гадна сэтгэлзүйн уршиг дагаварын талаар бодолцож үзээрэй. Залуу тань таныг хэтэрхий энгэр султай юм байн гэж бодож болзошгүй. Эсвэл бүсгүй чинь зөвхөн секс хэрэгтэй л юм байна гэж бодож магадгүй. Түүнээс гадна өглөө болж архи гармагц үдэш санагдаж байсан шигээ бие биенээ тийм ч сайн мэдэж амжаагүй юм байна гэдгээ мэдэрч болно шүү дээ.
Хэрвээ та хоёр бие биерүүгээ маш хүчтэй татагдаж байгаа бол “сайхан амраарай” гэж хэлээд амлалт дүүрэн үнсэлтээр болзоогоо төгсгөх нь дээр. Олон хүмүүс хэтэрхий түргэн өвөртөө орсондоо харамсаж байдаг болохоос эртхэн хийгээгүйдээ харамсдаг нэг ч хүнийг мэдэхгүй. Хэзээ хамтдаа унтаж эхлэх вэ гэдэг нь та нарын харьцаа хэрхэн хурдан өрнөх нөхцөл байдлаас, таны хувийн ёс ёуртахуун, та юу хүсч байна вэ гэдгээс л хамаарна.
Би ядахнаа гуравдахь болзоогоо хүлээх нь дээр гэж хэлэх байна
Хэрэв та урт удаан хугацааны харьцаанд найдаж байгаа бол хамт байхдаа хэн хэн нь чөлөөтэй байгаагаа мэдэрч энэ харьцаанаас хоёул нэг л зүйлийг хүсэж байна гэдэгтээ итгэлтэй болох хүртэл арай удаан хүлээхийг зөвлөе.
Үүний тулд гурван долоо хоног эсвэл зургаан сар ч шаардагдаж мэднэ. Анхны болзоонд өөрийнхөө хамгийн гоёмсог дотуур хувцсаа өмсөөрэй. Гэхдээ түүнийгээ тайлах гэж яарсны хэрэггүй.
Анхны болзооны үеийн түгээмэл алдаанууд
Бүсгүйн хувьд
-Түүнтэй унтах. Та эр хүнтэй ийм амархан унтаж байж болох юм… Гэвч энэ нь таны хувьд хэвийн юм байна гэж залуу бодно.
-Бүх нууцаа дэлгэх. Хэтэрхий ихийг ярьснаар та үүнийг эвгүй байдалд оруулна. Ингэж хамаг юмаа дэлгэснээр та түүнийг шаргуу эргүүлж өөрийг нь урхинд оруулж байна гэсэн сэтгэгдэл төрүүлж сэжиглэх болно.
Эр хүний хувьд
Согтотлоо уух. Та сандарсны улмаас зориг орох гэж ойр ойрхон ууна. Согтуу гуйвсан залуугар гэртээ хүргүүлэх нь бүсгүйчүүдэд тийм ч таатай байхгүй.
Бүтэн өдрийн турш дуугаа хураах. Та бүсгүйдээ таатай сэтгэгдэл төрүүлэхийг хичээх боловч олигтойхон ухаалаг санаа бодол толгойд чинь орж ирэхгүй бол зүгээр л дуугүй суусан нь дээр.
Өөрийнхөө талаар хэтэрхий ярих. Таны бүх ажил төрөл чинь мундаг сайн буйг сонсоод бүсгүйг учиргүй баярлаж хөөрнө гэж та бодсон уу. Үнэн хэрэг дээрээ тэр таныг биеэ тоосон солиотой гэж үзэх болно.
Хэн нь утасдах вэ
Ихэнхдээ анхны болзооны дараа та хоёрын хэн нэг нь /голдуу залуу нь / би утасдана гэж хэлдэг. Энэ тохиолдолд хэд хоног хүлээж утасдах эсэхийг нь харзнаарай. Эсвэл та хочр утасныхаа дугаарыг солилцсонч хэн нь түрүүлж ярихаа тохроогүй байж болох юм. Тийм үед хэрвээ залуу тань чамайг эхний болзоонд урьсан бол шүү.
Миний зарим танил бүсгүйчүүд юу ч бодолгүйгээр эрчүүд рүү утасдахад үр дүн нь гайхалтай байдаг юм. Эр хүн рүү тайван утасдаж чадахуйц өөртөө итгэлтэй бүсгүй хүн ямагт сэтгэл татдаг. Харин би өөрөө ингэж утасдахаар л бүх юм балардаг байлаа. Эсвэл би өөртэй итгэлтэй, тэр бүрэг, би олигтой юм хэлээгүй, утас минь хэвийн бус гээд л … Шалтгаанууд ундарна даа.
Гэхдээ “сайн уу.. сайхан үдшийн төлөө дахин талархал илэрхийлэхийг хүсч” байна гэхчилэнгээр алдаа хийж байгаагаа ойлгодог байв. Гэсэн ч би ингэж утасдсан залуусынхаа нэгэнтэй нь эцсийн эцэст л нөхөрлөсөн дөө.
Тэгээд би яагаад утсаар ярьсан минь түүнийг хөндийрүүлэхэд хүргэсэн бэ гэж асуусан. Тэр “Чи хэрэггүй тэгсэн юм. Эрчүүдэд бүхнээс илүүтэйгээр эмэгтэйг эргүүлэх явц нь таалагддаг юм. Гэтэл чи тэр хүслийг унтраачихсан” гэж билээ.
Тэгэхлээр хүлээж байх нь илүү лээр. Хэрэв гурав хоногийн дотор утасдахгүй бол түүнийг март, хэрэв анхны уулзалтаараа секс хийсэн бол түүнийг нэг хоногоос илүү хүлээх нь утгагүй.
Хоёрдахь болзоо
Эхний болзоо амжилттай болсны дараа та хоёр удаахь болзооны талаар илүү их догдлох бөгөөд залуу чинь эхний уулзалтаас яг тань шиг таашаал авсан гэдэгт өрийгөө итгүүлэхийг тулд хэлсэн үг бүрийг нь санан шинжлэх хэрэгтэй.
Юу хүлээх вэ
Хоёрдахь болзоо нь ихэнхдээ “Хоёулаа өглөө болтол хамт суугаад хэн ч хэзээ ч ярьж байгаагүй зүйлээ бие биендээ хэлье” гэсэн хуучи хэлбэртэй байсан ч маргааш өглөө нь ажил дээрээ сэтгэлийн хөөрөлтэй л ирнэ. Хэрвээ ийм биш бол болзоо тань бүтэлтэй болоогүй гэсэн үг.
Тэгэхлээр та хоёр хүлээж байсан зүйлээ бодит байдал гэж ойлгож байснаа ухаарчээ. Ухаалаг хүмүүс ийм харьцааг үргэжлүүлэхээс татгалздаг юм.
Бүү яарцгаа
Гэхдээ эхний хувилбар руугаа шилжье: Та хоёр бие биенээ олсондоо аз жаргалтай байгаа…Тэгээд ч бие биенийхээ хувцасыг тайлах гэж ядаж байгаа. Мэдээж та хоёр насанд хүрсэн хүмүүс ч хайр дурлалын боломжийн тухай ярьж байхад сексэнд хөнгөмсөг хандаж болохгүй.
Манай өнөөгийн либерал цагт ч гэсэн тэр. Би дээр хэлж байсанчлан хэрвээ бүсгүй нь хэтэрхий түргэн өвөрт нь орчихвол эр хүн түүнийг үүнийх нь төлөө шүүмжлэх болно. Ттэгвэл тэр яагаад бүсгүйг зөвшөрөөхийг нь үнэн хэрэгтээ хүлээгээгүй байж орондоо чирч оруулахыг хичээж байдаг юм. Тэр таныг шалгаж байгаа юм болов уу. Аль нь ч байсан гэсэн тэрээр таны хөхөвчийг шувт татах хүсэлдээ багтарч ядаж байлаа ч гэсэн урт хугацаанд хамт байхыг хүсч буй тэр бүсгүй нь та байх тэр нөхцөлд залуу дотроо таныг “Үгүй одоо биш” гэж хэлээсэй хэмээн хүсч байдаг юм.
Тачааллын мананд
Оронд нь үсрэн орохгүй байх бас нэг шалтгаан байна. Хэн нэгэнтэй нэг удаа унтаад л үүнийг дахин хийхгүй дээ гэсэн бодол амлалт чинь арилчихдаг. Та нар шууд л өмнөхөөсөө илүү бат холбоотой болчихно.
Хэрэв та хоёр удаан хугацаагаар хамт байхыг хүсч байгаа бол хоорондоо таарч тохирно, нэг л зүйлийг хүсч байгаа гэдэгтээ итгэлтэй болтлоо, хамгийн гол нь хоёр биенээ аз жаргалтай болгож чадна гэдгээ ойлгож мэдрэх хүртлээ зүгээр /сексийг хасаа/ уулзаж учирдаг байх хэрэгтэй.