Миний захиаг уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд. Би шууд асуудалдаа ороё. Би бол эхнэр хүн гэхдээ манай гэр бүл бусад гэр бүлээс арай өөр. Анх үерхэж байснаас эхлээд л би түүнийг хүлээж эхэлсэн. Жирэмсэн болж, хүүхэд минь төрсөн ч бид 2 түүнийг хүлээсээр л байсан. Эцэсд нь би охиноо аваад түүний зүг явсан. Намайг очиход тэдний гэр бүл мөн тэр хэн ч баяртай угтаагүй ч би хичээсэн. Энэ бүхний төлөө хайрт минь намайг хүндэлж хайрлана гэж итгэдэг байсан ч түүнээс тийм хүндлэлийг авч чадаагүй ээ. Би түүнээс тийм их зүйл хүсээгүйшдээ зөвхөн хүүхдээ эцэгтэй өсгөхийг л хүссэн.
Цаашлаад би зүгээр л гэрийн үйлчлэгч болж түүний сэтгэл улам л холдох болсон тэхээр нь би буцаж ирээд сургуульд сурч, ажил хийж өөрийн орчин, хүрээлэлтэй болж эхэлсэн гэтэл одоо манай нөхөр цаг минут тутамд харддаг. Түүний бодлоор би улаанбаатарын бүх эрчүүлтэй унтдаг…
Мэдэхгүй юмдаа хамгийн сүүлд гэрийнхээ хажууд найз охинтойгоо 2 цаг уулзахад хэлэлгүй гэрээс гарсан гээд тэр холоос байнга л дарамталж байна. Хэлэхгүй хараал гэж үгүй, би өөрөө багаас хатуу хүмүүжилтэй өссөн болохоор яачиж уур хүрсэн миний эр нөхөр гээд хүндэтгэж харьцдаг. Тэр яагаад ойлгохгүй байгаа юм болоо. Би түүнд дургүй араар нь тавихыг хүссэн л юм бол бараг сүйрсэн байсан харилцааныхаа төлөө өөрийн нэр хүндээ хайхралгүй (бэр гуйгаагүй байхад нь) өөрөө тэр айлд, түүнрүү яах гэж явах юм бэ? Би ойлгохгүй байна сайн эхнэр гэж, муу эхнэр гэж хэнийг хэлээд байгаа юм бэ? Би ер нь яах ёстой юм бэ?
Тэр надад хайртай би ч түүнд ухаангүй хайртай. Би хайраа бас хүүхдээ мөн гэр бүлээ авж үлдмээр байна. Гэвч миний хайр яагаад надтай аятайхан харьцаж, хүндэлж болдгүй юм бэ, түүний минь гэрийн хүмүүжил нь нилээн тааруу, гэр бүл нь хүчирхийлэл талдаа харилцаатай энэ нь их нөлөөлдөг байх л даа. Гэхдээ би түүнд хайртай одоо яах вэ? Хааяа би айдаг 10 магадгүй 20, 30 жилийн дараа би түүний чанга дуун доороос амьсгалж чадахгүй сүүмийсэн гэрэл болчихвий гэж гэхдээ би өөрчилж чадах болов уу?