Хүнийг Хүндэл бол хүмүүсыг ядууруулж байгаа хүний эрхийн зөрчилыг зогсоохын төлөө явуулж буй Эмнести Интернэшнлийн кампанит ажил юм.
Дэлхий даяар ядуу нөхцөлд амьдарч буй хүмүүс хүний эрх, хүндлэлийг шаардаж байна. Тэд өөрсдийг нь ялгаварлагдахад хүргэдэг шудрага бус байдлыг арилгахыг хүсч байна. Тэд өөрсдийн аж амьдралд нөлөөлж буй зүй бус шийдвэрүүдэд хяналт тавихыг хүсч байна. Тэд өөрсдийнх нь эрхийг хүндэтгэж, дуу хоолойг нь сонсохыг хүсч байна. Тэдэнтэй нэгд. Эмнэсти интернэшнлийн шинэ кампанит ажилд дуу хоолойг өргөнө үү.
Хүний эрхийг хүндэтгэснээр хүн бүр нэр төртэй амьдрах эрхтэй, хоол хүнс, ундны ус, эрүүл мэндийн наад захын үйлчилгээ авах, боловсрол эзэмших болон амьдрах орон байртай байх эрхтэй гэдгээ ойлгон ухамсарлах юм.
Хүний эрх ба ядуу амьдрал
Хэрэв та ядуу зүдүү амьдралтай аваас өдөр бүр та өөрөө болон гэр бүл тань аюул заналд өртөх эрсдэл дунд амьдрах болно. Таны гэр эзэмшил, амь зуулга, хуулиар хамгаалагдаагүй байх нь элбэг. Мөн өвчлөх, ургац алдах, ажилгүйдэх зэрэг нөхцөл үүссэн үед бага ч гэсэн нэмэр үзүүлдэг нийгмийн халамжийн ямар ч төрөлд хамрагдах бараг боломжгүй. Ядуу хүмүүс аюулгүй тогтмол ажлын байртай, эсвэл ажил олгогчтой харьцахдаа эрх мэдэлтэй байна гэж бараг үгүй. Газрийн эздийн зөвшөөрлөөр ажиллаж байгаа ажилчид, албадан нүүлгэгдсэн оршин суугчид, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг бүсгүйчүүд өөрсдөөс нь илүү эрх мэдэлтэнгүүд эрхийг зөрчсөний хариуд аливаа нэгэн тусламж туслалцаа хүртэх боломж хомс.
Үгийг нь тоож сонсдоггүй байдал
Ядуу амьдралтай хүмүүс өөрсдөд нь маш их хэрэгцээтэй төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад орох эрхгүй юм шиг санагддаг тухайгаа ярьдаг. Шүүх, цагдаа, халамжийн газрууд, хотын захиргаа, сургууль гээд уг нь бүх иргэдэд тэгш үйлчлэх ёстой байгуулгууд ядуу хүмүүсийг ялгаварлаж, дургүйцэж ханддаг байна.
Мөн шүүх цагдаагийн үйлчилгээг тэгш бусаар хүртээдэг хандлага ч байдаг. Баян ядуу бүлгүүдийн жирэмсэн эхийн эндэгдлийн харьцаа нь энэхүү алагчлал, гадуурхалыг хамгийн тодорхой харуулж чадах юм.
Бид туршлага хуримтлуулж чадсан, үйл ажиллагаа үр дүнгээ өгнө гэж үзэж, хавчигдмал, аюул гадуурхагдал, үл тоомсорлогдох байдал зэргийн харилцан хамаарлыг хүчтэй харуулж байдаг хүний эрхийн зөрчлийн гол гэсэн цөөхөн хэдэн талбар, хэлбэрүүдээс ажлаа эхлэхээр төлөвлөлөө. Хамгийн гол зорилго хүмүүсийг ядуу байлгадаг хүний эрхийн зөрчлийг зогсооход оршино.
Эхийн эндэгдэл нь зөвхөн нийгмийн эрүүл мэндийн асуудал бус
мөн хүний эрхийн ноцтой асуудал юм.
Эмэгтэйчүүд эрүүл байх эрхтэй. Гэтэл эмнэлгийн үйлчилгээнд хамрагдахад эдийн засгийн нийгэм соёлын саад тотгоруудтай тулгардаг. Эмэгтэйчүүд хэзээ жирэмслэхээ шийдэх эрхтэй ч ихэнхдээ хамгаалалт эсвэл жирэмслэлтээ хянах мэдээллээс хоцорсон байдаг ажээ. Цаашилбал эмэгтэйчүүд охидууд өөрийнхөө биеийг мэдэх эрхгүй болдог тохиолдол ч бий.
Чадварлаг эх баригч, сувилагчид эхийн эндэгдэлийг бууруулах гол хүчин зүйл билээ. Гэвч олон газарт эрүүл мэндийн үйлчилгээ нь чанар муутай эсвэл үйлчилгээ авахад хэцүү байдаг. Тэр тусмаа алслагдмал нутагт эсвэл ядуу хүнд нөхцөлд амьдардаг эмэгтэйчүүд эрүүл мэндийн үйлчилгээ авахад нэн бэрхшээлтэй.
Ядуу хүнд нөхцөлд амьдардаг эмэгтэйчүүд эрүүл мэндийн үйлчилгээ авах болоход эмнэлэг рүү явах эсэхээ шийдэх, эмнэлэгт очсон хойноо мөнгө хөрөнгөний асуудлаас, эмчилгээ хүлээх гээд хүлээлт үүсдэг. Гэвч эдгээр хүлээлт нь амь насанд хүрэх аюултай.
НҮБ-ын Мянганы Хөгжлийн Зорилт нь олон улсын хэмжээнд ядуурлыг бууруулах зорилготой бөгөөд үүний тулд 2015 он гэхэд 1990 оны үеийн эхийн эндэгдэлийн хэмжээг 75%-иар бууруулахаар 5-р зүйлд заасан боловч маш цөөн тооны орнууд л уг зорилтдоо хүрэхэд ойрхон байна.
Хууль хүний эрх
Олон засгийн газрууд ядуу хүмүүсийн ЭЗНСЭ-ийг үл хайхарч байна. Эдгээр эрхүүдийг орон нутаг, үндэсний олон улсын аль ч түвшинд хүндэтгэж үзэх ёстой.
Даяаршил компаниудад хэмжээгүй их эрх мэдэл, нөлөө авчирсан юм. гэвч корпарациудын үйл ажиллагаа хүний эрхийг зөрчиж, хүмүүсийг ядуурлын ангалд түлхэж байгаа ч гэсэн тэдэнтэй хариуцлага тооцож, хохирогсдод нөхөн олговор олгохгүй байна.
Компаниуд хувь хүн болоод нийгмийн бүлгүүдийн эрхэд асар их нөлөө үзүүлдэг. Энэ нөлөө нь эерэг байж болно. Жишээ нь, шинэ ажлын байр бий болгох мөн нийгмийн халамжийн санг үүсгэхэд орох улсын төсвийг нэмэгдүүлэх гэх мэт. Гэвч корпорациуд улс орнуудын дотоодын хууль тогтоомжын сул дорой байдылг ашигладан хүний эрх зөрчдөг, олон улсын хариуцлага тооцох тогтолцоо дутмаг байдал нь хөгжиж буй орнуудад хүндээр тусч байна.
Ялангуяа хүний эрхийн зөрчлийн тухай мэдэгдэл ашигт малтмалын салбарт их гардаг. Энэ нь ч гайхаад байх зүйл биш. Иймэрхүү үйл ажиллагаан нь газар болон усны нөөцөд шууд нөлөөлдөг. Ашигт малтмалын олборлолт хийхийн тулд тухайн нутгийн хүн ардыг хүчээр нүүлгэн шилжүүлэх явдал ч гардаг. Газрыг нь сэндийчиж, усны хангамжыг бохирдуулсны улмаас уламжлалт амь зуулга болон хүн амьтны амь насан аюултай.
Пүүс компаниудын орон нутгийн нийгмийн бүлгийнхэнийг дарах гэсэн оролдлого хүчирхийлэл, нийгмийн сөргөлдөөнд хүрч болох юм. Нийгмийн бүлгийнхэний гэрээ хэлэлцээр, төлбөр тооцоог компани яаж аргалсан тухай мэдээ баримт дутмаг байдаг нь байдлыг улам л хурцатгана.
Тухийн бүлгүүд нь пүүс компаниудын үйл ажиллагааны үр нөлөөны тухай мэдээлэл авах боломжоор хязгаарлагдаж, тэдний аж ахуй, амьдралд нөлөөлөх чухал шийдвэрүүдийн гадна хоцорч, ядуурал, аюул занал улам нэмэгддэг. Хүний эрхийн зөрчил боллоо гэхэд хохирогчид шударга ёс эдлэх боломжгүй үед байдал улам л дордох бөгөөд ихэнх тохиолдолд засгийн газрууд пүүс компаниудтай хариуцлага тооцдоггүй эсвэл тооцож чаддаггүй.
Энэ бүхний үр дагавар нь байнгын хүний эрхийн зөрчил байж, ядуурлыг гинжин холбоог улам даамжруулдаг.
Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах гэсэн нэрийн дор засгийн газрууд сурч боловсрох, эрүүл байх, ус зэрэг хүний эрхэнд чухал нөлөөтэй улсын үйлчилгээний салбаруудыг хувьчилаад байна. Гэсэн хэдий ч улс орнууд пүүс компаниуд эдгээр үйлчилгээг ялгаварлан гадуурхалгүй явуулахыг шаарддаггүй. Нийгмийн үйлчилгээний салбарын гэрээ хэлэлцээр нь улс орнуудын өөрсдийн ард иргэдийнхээ эрхийг хамгаалах үүргээсээ зайлсхийх арга зам байх ёсгүй. Тэд пүүс компаниуд хүний эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болгох ёстой. Эдийн засгиийн даяаршилын үр шимээр пүүс компаниуд үндэсний хил хязгаараас давж олон улсын хэмжээнд ажиллагаа явуулах болсон ч пүүс компаниудын дүрэм журам нь энэ хурдацыг дагаж чадахгүй байна. Дүрэм журмын тогтолцоог хохирогчдод нөхөн төлбөрийг нь олгож хохиролыг нь барагдуулдаг, хүний эрхийн уландаа гишгэн ашиг хонжоо эрдэг явдлыг зогсоодог болгон өөрчлөх ёстой.