Кейт Миддлтон Хунтайж Уйлмтай гэрлэснээс хойш дэлхийн өнцөг булан бүрийн загвар сонирхогчдын хараанд өртөж эхэлсэн . Тэр ямар ч өөлөх юм байхгүй гоёмсог сайхан харагддаг. Түүнийг гадагшаа гарах болгонд шинэ төрх, шинэ хувцаслалт, шинэ загварыг илтгэсэн өвөрмөц төрх харагддаг бөгөөд бусад бүсгүйчүүдэд үлгэр дууриалал болдог байна. Кейт Миддлтон бол загварын хүлээн зөвшөөрөгдсөн бэлэг тэмдэг юм. Түүний хувцаслалт нь үнэхээр өвөрмөц содон шийдэлтэй бөгөөд орчин үеийнх байдаг. Тэрээр язгууртан гаралтай биш ч гэсэн өөрийн мэдрэмж хувцаслалтаараа хатдын түвшинд байж чаддаг гэдгээ нотолсон. Хунтайжийн гэргийд дагаж мөрдөх дүрэм журам байдаг ч түүнийг зөрчилгүй яаж орчин үеийн загварлаг байдал гаргаж болохыг тэр харууллаа . Түүний хувцасны цуглуулаганд дэлхийн алдартай загвар зохион бүтээгчдийн хувцас байдгаас гадна нийтэд зориулсан дундаж хувцаснууд ч байдаг. Энгийн брендүүдийн эзэд мөн түүнийг өөрсдийнх хувцаснаас өмсөөсэй гэж залбирдаг байна. Кейт нэг өмссөн хувцасаа дахин өмсөхөөс огтхон ч санаа зовдоггүй. Ямар нэгэн гоёл чимэглэл хослуулаад л шинэ өнгө төрхийг гаргаж ирж чаддаг байна. Ингээд та бүхэндээ манай сайт түүний 31-н загварлаг төрхийг танилцуулж байна.
Н.Сайханаа
www.emegteichuud.mn