Би хэн нэгнийг дулдуйдаж тэнгэрт тултал магтах гэсэн юм бишээ. Гэхдээ магтахад үг багадах, насан турш сэтгэлдээ талархаж явдаг хүмүүс байдаг нь бидний оршин буй дэлхийг чимэж, хичнээн сайхан гэдгийг мэдрүүлдэг.
Миний өмнө сэтгүүлч зохиолч Б. Даариймаагийн эмхэтгэн найруулсан “Дахин төрөхүйн хувь тавилан” хоёр боть ном дэлгээтэй байна. Амьдралдаа олон сайхан ном уншиж магтан биширч байсан ч эл номууд шиг халуун бүлээн эрч хүч, гэрэл гэгээ, баяр баясгалан, амьд түүх, аз жаргалын гэрч болсон номтой учирч явсангүй. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлонгоосоо илааршиж, дахин төрсөн мэт эрүүл энх гялалзаж яваа хүмүүсийн сэтгэгдэлийг толидоход юутай сайхан. Дорноговийн Баатар хэмээн олноо алдаршсан хүний их эмч, оточ Баатараар эмнүүлсэн 260 гаруй хүмүүсийн сэтгэгдэл ийн ном болон төржээ. Баатар эмчээр эмнүүлж илааршигсад “энэ хүний буянаар энх мэнд яваа”-гаа хэлж чадахгүй байгаа хүмүүсийн хүсэлтээр дахин арван боть хэвлэгдэхээр болжээ. Юуны учир хүмүүс өөрсдөө санаж сэдэн ном дэвтэр болж, хошууран гүйлдэнэ вэ? “Намайг Дашдоржийн Уянга гэдэг. 1982 онд төрсөн. 2008 онд авто осолд орж, тал цус харваж, баруун тал бүхэлдээ мэдээгүй болсон байсан. Тэгээд П.Баатар эмчийн “Оточ Одь” эмнэлгийг зорин очиж эмчлүүлээд одоо хөл дээрээ бат зогсож, явдаг болсон”, “2011 онд бие өвдөөд эмнэлэгт үзүүлэхэд ходоодны хорт хавдар гэж оношлогдсон.
Радиогийн нэвтрүүлэгч Отгон, Чулуунцэцэг нараас Баатар эмчийн тухай олж мэдээд зорьж очсон. Надад “жаахан оройтож ирж, гэхдээ та эдгэнээ” гэж хэлсэн нь амьдрах итгэл өгсөн юм. Эм тангаа журмын дагуу ууж явсаар энэ жил ходоодоо дурандуулахад хорт хавдар эдгэрсэн гэж оношлогдсон. Баатар эмч надад хоёр дахь амьдарлыг минь бэлэглэсэн. МУГЖ Ч.Алтан-Өлзий.” Шинжлэх ухаан хараахан тогтоогоогүй байгаа “Миксома” нь хавдар өвчний нэг төрөл ба уг өвчнийг эмчлэн эдгэрүүлсэн гэх туршлага дэлхий нийтэд тодорхой болоогүй байна. Хавдрыг нь авсан ч дахин дахин ургадаг хоруу чанартай энэ өвчнөөр шаналсан Жанчивийг Баатар эмч эмчилж одоо энх тунх явна. Уг өвчний хоёрдахь тохиолдлоор бүртгэгдсэн Л.Эрдэнийн эмчилгээ амжилттай хийгдэж илааршиж байгаагаа илэрхийлжээ. Хорт хавдар эдгэрсэн, чих юм сонсдог болсон, хараа орсон, үргүйдлийг эмчилж үртэй болсон, явдаггүй байснаа явдаг болсон, гар хөл нь татсан хүмүүс зүгээр болсон гээд уншаад байвал хэдэн зуун хүний талархлын бичээс энэ номд цалгиж байна.
Одоогоор 1800 гаруй хүнийг хорт хавдараас салгаж, 3000 гаруй хорт хавдартай хүмүүсийг хяналтандаа авч эмчилж байгаа аж. Гадаад дотоодгүй олон хүмүүс түүнд итгэж найдаж, зорьдог болж. Хувь хүмүүс болон байгууллагын урилгаар дэлхийн 42 улс оронд очиж эмчилгээ хийжээ. Сонирхуулахад кино од Стивен Сигал өвдөж, дэлхийн алдартай эмч нарыг залсан боловч өвчнөөсөө салж чадсангүй. Сураг чимээ тавьсаар Баатар эмчийн тухай дуулж мэдэн урьж эмчлүүлэн эдгэж, энэ бол амжилт, гэхдээ дэлхийн түвшиний амжилт гэж дуу алдан монгол анагаах эмчилгээний увидасыг хүлээн зөвшөөрсөн байна. Хоёр сарын настай, хорт хавдартай эмчилгээгүй гэгдэж явсан Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн начин Баясгалан “Баатар эмчээр эмнүүлээд илааршин, Гиннесийн номд орох бөхчүүдийн барилдаанд барилдаж хоёр давсан минь Гиннесийн номд орохоор үйл явдал болоод байна” гэж хошигнож сууна. Айлаас эрэхээр авдраа уудлая Уулын нэгэн энгэрт чулуун судраас бүтсэн бяцхан хадан агуй буй.
Энэ агуйд 7 жил манал бурхны бясалгал хийж, Гэгээрэхүйн ухааны монгол, түвэд, энэтхэг, хятад номыг шүүн тунгааж, шүүдэр мэт ариун хийгээд үнэн утгыг хуримтлуулж Жингэрийн хүрээний даяанч 1251 онд бясалгаа өндөрлөсөн гэдэг. 1561 онд Жингэр тэмээтийн даяан бясалгаа өндөрлөсөн жил 5 настай Сономринчен хүү шавиар орж 25 жил дагалдан суралцсанаар Гэгээрэхүйн ухааны жүд дамжлага эхэлсэн түүхтэй ажгуу. 1561 оноос хойш өнөөдрийг хүртэл Гэгээрэхүйн ухааны цогт дөрвөн үндсийн жүд дамжлага 9 дэх үеэ хүртэл тасралтгүй өвлөгдөн иржээ. Дөрвөн улиралд эмийн өвс ургамлаа таних, түүх, номхотгох, эм найруулах арга ёс, судал түшиж танин мэдэхүйн дээд, өвчтөн оношилж эдгээх, эрт эдүгээ үеийн ном судрыг шүүн тунгааж, арвин мэдлэг туршлага хуримтлуулж, ёс, төвлөрөл бясалгалаар төгөлдөржих бүх замд суралцах шавиа эл агуйд бэлтгэж мөн энэ хүрээнд багш нараа бэлтгэж иржээ.
Жингэр тэмээтийн уулын бясалгагчидын зургаадахь үед Говийн догшин хутагт Равжаа эмнэл зүйн ухааны тарнийн ёс, аргыг дэлгэрүүлж, хутагтаас тарнийн эмчилгээни й дамжлагыг эмч хүмүүн жаахан Шагдар авч , жаахан Шагдараас өндөр түвэд хэмээх Чойнням маарамба тарнийн ёснийн жүд авснаар Жингэр тэмээтийн уулын эмнэл зүйн гал голомт ингэж бүрэн төгс болжээ. Уулын их бясалгагчдын наймдахь үеийн маарамба Дорж хэмээх Одь – ийн шавь нар дээд найман багшаа газарт хувилан төрсөн найман Манал бурхны бүрэлбаа гэж багшийгаа үздэг нь зүйн ёсны юм. Есдэх үеийн шавь нарын нэг нь Пунцагийн Баатар. Өвчин эмгэгт шаналан, байгаа хэдийгээ шавхаж, тив алгасаж, улс орон дамжин аврал эрж яваа хүмүүст тус болох “амьд бурхад” дэргэд байна. Айлаас эрэхээр авдраа уудал гэж. Энэ сайхан үнэт өв өвлөгчид, авъяас билэгтэн, эрдэмтэн мэргэдээ төрөөс дэмжихсэн. Сураг сонсохнээ өөрийн гэсэн эмнэлгийн байр оронгүй. Газар аваад эмнэлэг домнологоо байгуулах гэхээр өнөөх хээл хахуулийг нь дийлдэггүй, үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэхээс өнгөрсөн өнөөгийн цаг үед төрийн зөв бодлого үгүйлэгдэж байна. Эрүүл монгол хүн гэж яриад байна.
Дэргэд чи нь үүнийг бий болгох эмч домч чинь байна. Уламжлалт анагаах ухааныг үгүйсгэчид, эрдэмтэн мэргэд ээ! Хэн юу гэж цэцэрхэх чинь сонин биш. Хамгийн гол нь аврал эрсэн хүмүүст гараа сунгаж илааршуулах нь нэн чухал бус уу! Энэ сайхан буянтай үйл бүтээж буй сэтгэл зөв, итгэл төгс, эгэлгүй эгэл хүмүүс ээ дэмжицгээе! “Оточ Одь” эмнэлгийн эмч МУ-ын хүний гавьяат эмч Х. Цэрэндорж, их эмч, оточ П.Баатар нар монголчуудынхаа урилгаар АНУ-д үзлэг хийж, эм барьж, Дээдийн эрүүл мэндийн талаар лекц уншиж байна. Үүнийг бичиглэгч миний бие үнэнээ хэлэхэд энэ улсад эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй яваа нэгэн. Судсаа бариулж, оношоо тогтоолгож, эм залсан. Эмээ ууж эхлээд ердөө хэдхэн хонож байна. Бүх зовиур алга болж. Бие эрүүл, сэтгэл санаа өөдрөг, илааршина гэсэн итгэл надад зуун хувь байна. Баярлалаа Баатар эмчээ. Буян тань дэлгэрч, сайн үйлс дэлгэртүгэй! Мөн энэхүү буянтай сайхан үйл ажиллагааг санаачлан сэдэж , зохион байгуулсан “Ану” маркетинг компани, Мэдээлэл.com болон Б.Цогтмаа, Б.Бямбаа, Д.Өлзийхутаг, Б.Од, Э.Өнөрцэцэг, Т.Сэргэлэнцэцэг нарт чин сэтгэлээсээ талархаж байна. Түүнд талархсан хүмүүсийн сэтгэгдлийг уншиж байхад хорт хавдраасаа салсан нэг хүн “Баатар эмчийг байхад би лав үхэхгүй” гэж бичсэн байна лээ. Би ч бас …. П. Баатар эмчийн талаар ихийг мэдье гэвэл О. Машбат, МУГЖ Н.Батцэцэг нарын “Үгүйлэн санана” нэвтрүүлгийг үзээрэй. Мөн Америкийн монголчууд аа эмч нар Денвер, Сакраменто, Сан-Франциско хотод очно гэсэн шүү. Гайхамшиг, боломж дэргэд байна.
Холбогдох утас 773-822-7567
Д.Уранзул
Чикаго хот. 2013 оны 1 сарын 24