Германы Бамберг хотод байдаг Гэр бүл судлалын их сургуулийн илтгэлд хамт ажиллагсад нэгэндээ зөвхөн ханиад халдаагаад зогсдоггүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Хамт ажиллагсад өөр нэгэн, ер бусын халдвар болох “жирэмслэлтийг” нэгэндээ халдаадаг гэнэ. Энэ нь мэдээж эмэгтэй албан хаагчдад хамаатай юм. Гэхдээ энэ “халдвар” нь хэн нэгэн эмэгтэй хүүхэд төрүүлсний дараа “халддаг” байна. Учир нь эрдэмтдийн хийсэн судалгаагаар хэн нэгэн нь төрсний дараа тухайн албан байгууллагад жирэмслэлт 2-3 дахин нэмэгддэг хэмээн Der Spiegel сонин бичсэн байна.
Эх болсны аз жаргалыг эдэлж буй эмэгтэйг харсан бусад нь хүүхэдтэй болох чин хүсэлд автдаг нь энэ үзэгдлийг тайлбарлана хэмээн эрдэмтэд бичсэн байна. Бас нэг зүйлийг онцлоход нэг байгууллагад ажилладаг эмэгтэйчүүд хоёроос илүүгүй насны зөрүүгүй бол энэ халдвар тархдаг аж