Уруул гэдэг сексийн хувьд чухал эрхтнүүдийн нэг тэгээд ч сэрлийн томоохон бүс юм. Тиймээс үнсэлт гэдэг тухайн хүнийг өөртөө татах, хүсэл сэрлийг нь хөдөлгөх чухал арга болдог. Жинхэнэ хайр дурлал эсвэл сайхан нөхөрлөл ганц удаагийн үнсэлтээс хавьгүй чухал, бат бөх зүйл. Гэхдээ анхны үнсэлт гэдэг
танд ихээхэн мэдээлэл авчирдаг “тагнуулын” чухал “үйл ажиллагаа” юм. Та хэн нэгнийг анх үнсэхдээ сэтгэл санаа, нүүр царайны нь хувьсал өөрчлөлтийг сайн ажиглаж, өөрөө ч мэдэлгүйгээр үнсэлцэж буй хүнийхээ тухай болох хэрээрээ их мэдээлэл олж авахыг хичээдэг. Хэрвээ түүнд энэ үнсэлт таалагдахгүй байгаа шинж илэрвэл даруйхан болих хэрэгтэй. Хэрвээ сэтгэл хангалуун инээмсэглэж байвал цаашид зам тань нээгдэж болохын илрэл. Гэхдээ анх уулзаж байгаа хүнтэйгээ шууд л халуун янаг “франц үнсэлтээр” үнсэлцэх хэрэггүй. Энэ нь сайн танилцаагүй хүнд тэр бүр таатай сэтгэгдэл төрүүлдэггүй.
Хос тань урд нь тантай дуртайяа үнсэлцэж байсан бол одоо хацар дээр чинь хөнгөхөн уруул шүргэх төдийгөөр хязгаарладаг болжээ. Яагаад? Яагаад гэвэл та хэт шуналтайгаар үнсэж, уруулыг нь хазаж, хацар амыг нь их шүлсддэгээс болж. Ам шүдний нь тогтцыг судалж, шинэ газар орон нээх гэж байгаа аянчин шиг аашлах нь хэнд ч таалагдахгүй. Магадгүй тэр тантай үнсэлцэх гэж биш, баяртай гэж хэлэх гэж амаа ангайсан ч юм билүү? Та түүний нүд рүү нь харж, амьсгалын чинь тоо олширч, зүрх чинь улам хүчтэй цохилсоор сэтгэлийн гүнд янаг, амтлаг байдал бий болдог. Гэтэл яг сайхан үнсэх гэж байтал чинь бүсгүй огцом нүүрээ буруулчихлаа.
Юунаас болж тэр вэ? Таныг үнсэлцэж чаддаггүй гэдгийг чинь нотлох хэдэн зүйл бий. Та эдгээрийг сайтар уншиж үзээд өөрт тань алдаа байвал засаарай.
1. Хэрвээ хос тань таны уруулаас уруулаа бушуухан холдуулсан мөртөө биеийн тань бусад хэсгийг зүгээр үнсэж байвал таны амны хөндийн эрүүл ахуй асуудалтай байна гэсэн үг. Амнаас чинь эвгүй үнэр ханхалж байна, эсвэл та үнсэлтийн техник, арга барилд суралцах хэрэгтэй гэдгийг ойлго.
2. “Уучлаарай. Би өглөө эрт босох хэрэгтэй…” гэж хэлбэл та үнсэлцэж огт чаддаггүй юм байна. Бушуухан хэрэгтэй сурах бичиг олж аваад гарынхаа алгыг үнсэж сургууль хий.
3. Олон хүмүүс хайртай хүн нь уруулыг нь хөнгөхөн хазахад дуртай байдаг. Хамгийн гол нь зөөлөн! Шөнө янагийн халуундаа та мэдээгүй байж болно л доо. Харин өглөө босоход түүний уруул хавдсан байвал тэр тантай мөддөө л лав үнсэлцэхгүй байх.
4. Тэр таныг сайн үнсэлцдэг, эелдэг зөөлөн энээ тэрээ гэж хэзээ ч магтдаггүй. Энэ бол тэр тантай үнсэлцэхдээ сэтгэл хангалуун байдаггүйн гэрч юм. Тантай үнсэлцээд таашаал авдаггүй гэсэн үг.
5. Болзож байгаа хүн тань болзоондоо дөнгөж ирээд мэнд мэдэнгүүтээ танд гаатай бохь юм уу чихэр өглөө. Тэр танд анхааруулж байна. Тиймээс өгсөн бохь чихрийг нь талархан хүлээж аваад маргаашнаас эхлээд шүдний эмчид очиж буйлны өрөвсөл, шүдний хорхойгоо эмчлүүлж чулууг нь түүлгэ.
6. Түүнийг өөр хэн нэгэнтэй үнсэлцэж байгааг та харна. Чухам энэ л таныг үнсэлцэж чаддаггүйг чинь нотлох хамгийн том баримт юм. Харин та үүнд уурлаж мөчөөгөө өгөхгүй гэсэндээ хэн таарсантай нь, түүний сайн найз юм уу дүүтэй нь нүдэн дээр нь үнсэлцэв дээ. Ингэснээр та түүний нүдэнд орчлонгийн хамгийн тэнэг хүн гэдгээ л нотлон харуулах болно шүү.
Х. Эзлэн
www.emegteichuud.mn