Женнифер Анистон шинэ уран бүтээлийнхээ зураг авалтыг эхлүүлжээ. Тэрбээр Америкийн нэрт зохиолч Э.Леонардын 1978 онд туурвисан “The Switch” романаас сэдэвлэсэн кинонд гол дүр бүтээхээр гэрээ байгуулсан байна. Харин түүний тоглох гэж буй кинонд одоогоор нэр өгөөгүй байгаа гэнэ. Найруулагч Даниэль Шехтерийн бүтээж буй кинонд Анистоноос гадна Жон Хокс, Исла Фишер, Тим Роббинс нарын жүжигчин тоглож байгаа юм. Гэмт хэргийн тухай өгүүлэх хошин өнгө аястай “The Switch” киноны нээлтийг ирэх онд хийхээр төлөвлөжээ.
www.deed.mn