“Forbеs” сэтгүүл өнгөрсөн оны хамгийн их орлого олсон загвар өмсөгчдийг нэрлэжээ. Жагсаалтыг Бразилийн алдарт загвар өмсөгч Жизель Бундхен тэргүүлжээ. Тэрээр 2011 онд 45 сая ам.долларын орлого олсон байна. Жизель хоёр настай хүүгээ өсгөхийн хажуугаар сар бүр нэртэй сэтгүүлүүдийн нүүрэнд зургаа авахуулан, загварын шоунд оролцож, зар сурталичлгаанд тоглодог билээ.
Хайди Клум
Өдгөө 38 настай Германы загвар өмсөгч, жүжигчин, хөтлөгч Хайди Клум жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Энэ онд тэрбээр 20 сая ам.долларын орлого олжээ. Хайди Клум загвар өмсөгч дундаа хөгшинд тооцогддог боловч одоог хүртэл шилдэгүүдийн нэг хэвээр байгаа.
Кейт Мосс
Уг жагсаалтын гуравдугаарт үргэлж залуугаараа хэмээгддэг Британийн загвар өмсөгч, жүжигчин Кейт Мосс 13.5 сая ам.долларын орлогогоор оржээ. 2011 он Кейтийн хувьд амжилтын жил байв. Тэрбээр нөхөрт гарж, “Mango” болон “Rimmel” брендийн нүүр царай болсон бөгөөд өөрийн нэрэмжит үнэт эдлэлийн сүлжээ дэлгүүр нээсэн юм. Мөн өнгөрсөн онд их амжилт гаргасан 28 настай загвар өмсөгч Лара Стоун, 19 настай Карли Клосс нар тэдний араас удаалав.
Ц.Усанболор