Бүсгүй хүн болж төрснөө
Бусдын нүднээс би мэдэрдэг
Бужигнаж үймсэн олны нудэн дунд гишгэхдээ
Бүсгүй заяанд төрснөө ухаарч дандаа ойлгодог
Эрээ цээргүй нүднүүд биеийг тэмтчихэд
Элдвийн завхай үгс чихийг булахад
Эрх дархтан хүртэл адгуусын араншингаа гаргахад
Эмэгтэй хүн болж төрснөө ухаардаг хэмээн нэгэн яруу найрагч бүсгүй хүний гоо сайхныг магтан дуулсан байдаг. Үнэхээр л Монгол бүсгүйчүүд минь хамгийн үзэсгэлэнтэй. Жил бүр үзэгчдийн санал асуулгаар хамгийн хүсэмжит эмэгтэй тодруулдаг. Тэгвэл энэ жилийн хамгийн хүсэмжит эмэгтэйгээр үл таних эмэгтэйгээр үзэгчдэд танигдсан жүжигчин Долгор шалгарчээ. Дэлгэцийн бүтээлд олонтаа тоглож, бүтээсэн дүр болгоноо үзэгчдийн сэтгэлд хоногштол чадварлагаар бүтээсэн энэ эмэгтэй үнэхээр яахийн аргагүй эрчүүдийн харцыг булаадаг шүү. Өдгөө 2 дахь хүүхдээ тээж байгаа жүжигчин бүсгүй “Ану” хатан киноны нээлтэнд нөхрийн хамт хүрэлцэн ирсэн. Нээлтэнд хүрэлцэн ирсэн олон сайхан бүсгүйчүүд дундаас тэрээр яахийн аргагүй онцгой харагдаж байсан юм. Бүсгүй хүн хөл хүнд байхдаа үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм билээ.