Холливудын гоо үзэсгэлэнгүүдийн нэг Шарлиз Терон Оскарын үдэш олны харааг эрхгүй булаалаа. Диорын гоёмсог цагаан даашинзтай ирж, улаан хивсний ёслолыг чимсэн тэрээр шагнал гардуулах ёслолын үеэр үзэгчдэд нэгэн сюрприз барьсан юм.
Баллетаар хичээллэж байсан тэрээр бүжгийн авьяастай гэдгээ харуулж, Холливудын шинэ үеийн хамгийн сайхан залуу гэгдэж буй Чанни Татумтай хамт “The Way You Look Tonight” дуун дээр бүжиглэсэн юм.
Шарлиз “Mad Max: Fury Road” кинонд тоглохоор шаргал үсээ тайруулсан ч богино үс ч бас түүнд гайхалтай сайхан зохиж буйг энэ үдэш харуулсан юм.
Эх сурвалж: www.assa.mn