Оросын иргэн, өнөө Монакад амьдардаг Валерия Левитиаг ёстой амьд муми л гэж болох байх. Тэрээр олон жилийн өмнө өсвөр насны охин байхдаа гэр бүлийнхээ хамт гадаадад гарч, эрчүүдийн хүрээлэлд орон гялалзаж явсан үе бий. Харамсалтай нь нэг л мөч түний амьдралыг орвонгоор нь эргүүлчихэж. Энэ бол улам гоё болохын тулд турахаар шийдэж хоолоо хасъя гэсэн түүний бодол. Даанч тэрээр гоё болсонгүй. Анорекс өвчтэй болжээ.
39 настай Валерия өнөөдөр ердөө 25 кг жинтэй, байнгын нэмэлт аргаар тэжээлгэж байна. Тэр одоо турах гэж мөрөөддөг бүхэн өөрийнх нь жишээг л битгий дагаасай гэж зөвлөж байна.
Эх сурвалж: www.assa.mn