Хүн бүр л амралтаа авч, хөдөө гадаа зугаалан нуур ус, далайн эрэг дээр өдрийг өнгөрүүлж байгаа энэ өдрүүдэд олны танил эрхмүүд ч аялж амарч явна. Фейсбүүк компанийн үүсгэн байгуулагч гэдгээр нь сайн таних Марк Зукерберг далайн давлагаатай уралдан гулгаж яваад папарацичдын дуранд нь өртсөн нь энэ.
Тэрбумтан хүн хоббигоо хөгжүүлж, амарлаа гээд огтхон ч буруудах зүйлгүй, харин түүний арьсны өнгийг тэр чигт нь цагаан болгож зузаан түрхсэн нарны тос л хүмүүсийн анхаарлыг ихэд татжээ. Далайн эргийн давслаг агаар, хурц нарнаас өөрийн эмзэг арьсаа ингэж л хамгаална шүү дээ.
Зарим нь түүнийг Жокертой адилхан гэсэн бол зарим нь гүрвэлтэй усны дусал мэт адилхан харагдаж байна хэмээжээ.
Эх сурвалж: ЗӨВ.МН