“Алтан бөмбөрцөг-2012” ёслолын ажиллагааны улаан хивс дээгүүр Анжелина Жоли, Брэд Питт нарын гарч ирсэн нь ихээхэн шуугиан тарилаа. Брэд Питт бэртсэн хөлдөө дахиад л таяг тулан гарч ирэхдээ хар өнгийн хослол өмссөн байв. Харин Анжелина Жоли үргэлж шахуу хар өнгийн даашинз сонгодгоосоо энэ удаад татгалзаж, улаан оруулгатай цагаан өнгийн даашинзтай ирсэн нь олныг алмайруулжээ.
Тиймээс “Алтан бөмбөрцөг”-ийн хамгийн сайхан хосоор хэвлэлийнхэн Анжелина Жоли, Брэд Питт нарыг дуу нэгтэй нэрлээд байна.
Р.Гэгээ