Поп хатагтай Б.Сарантуяагийн араас залгамжлан гарч ирж байгаа Монголын ирээдүйтэй дуучин гэгддэг Б.Баярцэцэг өнгөрсөн жил анхны амплаггед буюу амьд тоглолтоо СТӨ-ний тайзнаа тавьж, ямархуу чадвартай дуучин болохоо олон түмэндээ харуулсан билээ.
Тэгвэл энэхүү тоглолтоо АНУ-д амьдарч буй монголчууддаа зориулан тоглохоор төлөвлөж байгаа бөгөөд хамт авч явах хөгжимчдийнхөө зардалыг Б.Баярцэцэг яаж шийдэх талаар толгой гашилгаж яваа гэнэ.
Тэрээр энэ жил шинэ цомгийнхоо 12 дууны шилдэг тавд нь клип хийлгэж эхлээд байгаа бөгөөд эхнийх нь хоёр клип бэлэн болж, удахгүй цэнхэр дэлгэцээр цацагдах гэж байгаа аж
МАШ НУУЦ