32 настай телевизийн реалити шоуны од Ким Кардашиан олон олон эрчүүдтэй нэр холбогдож тэрээр сүр дуулиантайгаар гэрлээд 72 цагийн дараа салах өргөдлөө хүртэл өгж байсан хөнгөмсөг нэгэн билээ.
Тэрээр алдарт реппер Kanye West-тэй үерхээд багагүй хугацааг хамтдаа өнгөрүүлж, одоо жирэмсэн болоод байгаа билээ. Үргэлж олны анхааралд байдаг гоо хатагтай өдөр ирэх бүр гэдэс нь томорч, мярайлаад байгаа боловч “Миний биеийн галбир Kanye West-д таалагддаг учир би улам бүр өөртэй итгэлтэй болдог” гэж өгүүлсэн байна.