Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Азербайжанд байдаг Армень Чардахлу хэмээх бяцхан тосгоноос хоёр маршал, 12 генерал, ЗХУ-ын баатар долоо төржээ. Тун жижигхэн тосгоноос ийм олон алдартан төрсөн нь гайхалтай явдал шүү.
Манайд бол Булганыхан анхдагчдыг их төрүүлдэг гэдэг дээ. Анхны сансрын нисгэгч, анхны олимпийн аварга гээд л Булганыхан анхдагчдаараа бахархдагтай адилхан энэ бяцхан тосгоныхон энэ л олон алдартнуудаараа бахархдаг гэнэ.