Ийм агуу сэтгэлтэй хүмүүс олон болтугай…
Энэ охиныг Тилли Смит (Tilly Smith) гэдэг бөгөөд тэрээр 2004 онд 10 настай байхдаа газарзүйн хичээл дээрээ сурсан цунами-гийн шинж тэмдгүүдийг далайн эрэг дээр амарч байхдаа мэдэрч 100 гаруй дотоод гадаадын жуулчдын амийг аварчээ. Хожим нь тэрээр АНУ-ын баатар болжээ.
2013 оны 1-р сарын 27-ны өдөр Бразилийн нэгэн шөнийн цэнгээний газар шатаж 234 хүний алтан амь эрсдсэн эмгэнэлт явдал болсон. Тэгвэл энэ залуу, Винишиус Монтаро Росадо, эхлээд гол хаалгаар гарч амжсан аж, гэвч төд удалгүй эргэн орж нэг нэгээр нь угаартаж ухаан алдсан хүмүүсийг зөөж нийт 14 хүний амийг аварсан ч 15 дахь хүнээ гаргахаар эргэж ороод өөрөө угаартаж амь үрэгдсэн байна. Энэ залуу бол жинхэнэ утгаараа хүнлэг сайхан сэтгэлтэй баатар !
www.miss.mn