Үсний өнгө өөрчлөгдөж буурал болох явдал үсний будагч бодис буюу нөсөөний дутагдалтай болж өөрчлөгдсөнөөс үүсэх боловч нас ахиж өтлөх үед тохиолддог зүйл. Үсний нөсөө багасах үед үсний өнгө сааралдуу болж эхлэх ба бүр мөсөн арилсан үед цагаан болдог. Үсний нөсөөний оронд хий агаар дүүрч бий болсноор үс цагаан харагдана. Төв мэдрэлийн системийн ажиллагаа өөрчлөгдөж нөсөөжилт багассанаас бас залуу насанд үс буурал болж эхэлдэг ба энэ үед B2, B6, B1, PP, витаминуудыг, эдгээр витаминтай хоол тэжээлийг өргөн хэрэглэх нь их ашигтай.