Өөрийн гэсэн хүчирхэг орон зай, дахин давтагдашгүй дуу хоолой, бусдаас содон өвөрмөц үг хэллэг, хөг аялгуугаараа үе үеийн үзэгчдийг үргэлж байлдан дагуулсаар ирсэн Никитон хамтлагийн “Үүлэн үст” шинэ цомгийн нээлт боллоо.
Тэрээр хүрэлцэн ирсэн фенүүд, хэвлэл мэдээллийнхэн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт О.Цэнд-Аюушийн үг, УГЗ Б.Батчулууны хөгжим, “On`n & off” продакшны бүтээл “Үүлэн үст” клипний анхны үзэгчид болсон билээ.
Үүлийг үсийг чинь гэж боддог
Цасыг царай чинь гэж боддог
Салхийг уруулыг чинь гэж боддог
Сарыг гунигийг чинь гэж боддог… гээд л дууны үг мөр бүр чамин, тансаг үг хэллэгийг хэрэглэсэн, дууны аялгуу гэдэг зүгээр л гайхамшиг, үнэхээр үзэгчидийн сэтгэлийг дээд цэгт нь хүртэл хөдөлгөж чадсан гайхашигт бүтээл болжээ.
Мөн Б.Батчулуун феннүүддээ өөрийн гарын үсэгтэй CD-гээ бэлэглэж хамтдаа зургаа дарууллаа.
Б.Цацаа
Эх сурвалж: Fact.mn