МАН болон Цагаан хас, Талын цөөвөр чоно зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллгууд УИХ-ын гишүүн С.Баярцогтыг АТГ-т өглөө.
Өнөөдөр эдгээр төрийн бус байгууллгын төлөөлөгчид, гишүүд дэмжигчид АТГ-ын үүдэнд цуглан С.Баярцогтын тухай найман зүйл бүхий өрөгдөлийг АТГ-ын Өрөгдөл гомдол хүлээн авах тасгийн ажилтан н.Гэрэлцэцэгт гардуулан өгсөн юм. Уг өрөгдөлд С.Баярцогтын Швейцарын банкин дахь данс ямар учиртай данс болох, гадаадад өөр үл хөдлөх хөрөнгөтэй эсэх, дурдагдаж буй дансанд мөнгө хамтран байршуулсан гурван найз нь хэн болох, өөрийгөө яагаад хятад улсын иргэн гэж хэлсэн болох, С.Баярцогт үнэхээр хятад улсын иргэн мөн бишийг тогтоож өгөх зэрэг найман зүйл бүхий хүсэлтийг тусгажээ.
Өрөгдөлийг хүлээн авсан АТГ-ын өрөгдөл гомдол хүлээн авах тасгийн ажилтан н.Гэрэлцэцэг “холбогдох хүмүүс өрөгдөлтэй танилцаад 5-19 хоногийн дотор хариуг нь албан ёсоор өгнө” гэсэн юм. Мөн С.Баярцогтыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах тухай Сэлэнгэ аймгийн ард иргэд ч хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм байна.
Tsag.mn