Сайн байна уу? та бүхнээс зөвөлгөө авах гэсэн юм аа. Надад чин сэтгэлээсээ хариулж тус болооч тэгэх үү? Би одоо нэг хүнтэй үерхэж байгаа. Түүндээ би үнэнч бас хайртай. Түүнтэй учирхаасаа өмнө би нэг залуутай танилцаад үерхсэн юм аа. Тэр үед надад маш их хайртай гэж боддог байсан. Надад бүхнээ зориулна чи миний амьдралын зорилго минь болсон гээд тамхи татдаг байснаа болиод найзуудтайгаа ч нийлж уухаа больж байсан. харин би түүнд нэг ч удаа хайртай гэж хэлээгүй. тэгэхдээ бид хоёрын зан тэс өөр байсан юм. гэсэн хэдий ч би тэсдэг байсан. Тэгээд би хөдөө хэд хоног хол байж байтал над руу шөнө согтуу залгадаг юм байна. Тэр үед нь тайван л хүлээж авлаа. Тэгсэн маргааш нь над руу залгахаар нь бие бодож бай хамаагүй ингэж ууж яахнав дээ гэтэл харин үгүй гээд бүр тас гүрийгээд. Тэгэхээр нь миний маш их дургүй хүрээд утсаар аймар загнасан. Тэгээд бид тэр өдрөөс хойш бараг харилцаагүй. Тэгээд л салсан. Гэтэл жилийн өмнөөс тэр миний мэссэнжер хаягруу хааяа хааяа сайн уу гээд л ойр зуурын юм ярилцаж чатладаг байсан. тэгээд би түүнээс юунаас болж салсныг асуухад надад хэлэхгүй зүгээр л уучлалт гуйсан. Саяхан хүртэл надаас дахиад уучлалт гуйсан. Гэтэл би одоо болтол юунаас нь болж салсныг ойлгохгүй л явна. Миний утсаар хашгарсан нь уу эсвэл зүгээр л тэр надаас залхаа юм болов уу юу гэж ойлгох хэрэгтэй вэ? тэгэхдээ миний таамгаар согтуу байсан өдрөө л алдаа гаргаад надаас уучлалт гуйсан гэж бодсон. Миний энэ таамаг хэр үнэний ортой вэ? Яах уу? гол нь түүнтэй ойлголцох хэрэгтэй байна. Гэтэл тэр дотогшоо болохоор би яалтай ч билээ. Юунаас болж салснаа ч мэдэхгүй байна гэдэг хүнд юм аа. Надад туслаач би яах хэрэгтэй вэ яаж түүнийг олгож яагаад салсан шалтгаанаа мэдэж тайван болох вэ? Миний бичсэнийг цаг гарган уншиж надад зөвөлгөө хэлсэн хүн бүхэнд баярлалаа.
|
|
|
|
topod.inaracerраскрутка сайтыскачать видео с вконтакте онлайн по ссылкеаквалоо ценыбыстрый займ на дом красноярскfree casino slots no downloads bonus roundsdubai escorts reviewsmega online casinoFree hulk slotsкилиманджаро маршрут ронгаибокс борисовские прудыкредитная карта альфа банка 60 днейанкета заявление на получение кредита образецотдых в греции в маекредитные карты срочно без справоко туризме в танзаниюпарк у подножи¤ килиманджаропроверить рейтинг сайтапосуда на дом интернет магазинтур польша франция чехияseo website marketingenglish to south korean translationназвание учебного заведенияблог строительство домазаказать раскрутку сайтастилус 53