Бүсгүйчүүд нийлэхээрээ “Найз залуу чинь биеэ үнэлэгчтэй унтасныг нь мэдвэл чи яах вэ?” гэж ярилцдаг шүү дээ. Бидний зарим нь уучилна, байдалтайгаа эвлэрнэ, эсвэл зарим нэг маань салах шалтгаан гэж үздэг. Тухайн нөхцөл байдал нь чиний ямар шийдвэр гаргахад чинь ихээр нөлөөлдөг юм. Судалгаанаас харахад биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн нас залуужих хандлагатай байна. Мөн түүнчлэн нэг массажны газар гэхэд 2-4 хүн ажиллуулдаг. Ийм газрууд нууц үйлчилгээ явуулдаг нь нууц биш. Тэгвэл массаж сауны газруудын 70 хувь нь сексийн үйлчилгээ үзүүлдэг гэж тооцвол зөвхөн Улаанбааатар хотод гэхэд дунджаар 375 эмэгтэй биеэ үнэлдэг байна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод 234 биеэ үнэлэгчийн дунд явуулсан судалгаагаар 10 хувь нь 15-19 настай, 80 хувь нь 20-29 настай эмэгтэйчүүд байсан байх юм.
Тэгвэл ямар эрчүүд сексийн төлөө мөнгө төлдөг юм бэ? Тэд ямар тохиолдолд, яагаад биеэ үнэлэгчтэй унтсан, бас энэ нь ичгүүртэй явдал мөн үү? гэдэг талаар эрчүүдтэй ярилцлаа.
“Би биеэ үнэлэгчтэй унтсанаа хүлээн зөвшөөрсөн”
Хэдэн жилийн өмнө би найзуудтайгаа “Улаанбаатар” зочид буудлын өмнө алхаж явлаа. Бид бүгдээрээ л тэр хавиар салхинд алхъя гэж ярьж байсан ч хэн хэн нь яг үнэндээ биеэ үнэлэгчтэй унтахаар явж байгаагаа мэдэж байв. Би нэг хүүхнийг сонгоод, буудалд орсон. Тэр үед надад машиныхаа шатахууныг сольж байгаа юм шиг л сэтгэгдэл төрсөн, учир нь бүх зүйл дэндүү хурдан болж өнгөрсөн. Надад өөр юу ч бодогдоогүй. Би 30,000 төгрөг төлөөд гарахдаа, биеэ үнэлэгчид өөрсдийн дураар ингэж яваа гэж бодож байсан.
Би мэдээж хэрэг бэлгэвч хэрэглэсэн. Тэр ч гэсэн хэрэглэхийг шаардсан л даа. Дараа нь найз охинтой болоод түүнээс юу ч нуумааргүй санагдан энэ талаар хэллээ. Гэтэл тэр тийм ч тайван хүлээж авсангүй. Найз охин маань их уурлаж, бид хоёр түр салахаар болсон. Тэр надад “чи тэгтлээ шалдаа буух хэрэггүй байсан юм” гэж хэлэхэд нь би түүнд дахин хэзээ ч тэгэхгүй гэдгээ амлаж, тийм явдал болсонд маш харамсаж явдгаа хэлж ойлгуулсан. Биеэ үнэлэлт гэдэг миний хувьд одоо маш гутамшигтай, хэнд ч хэрэггүй, буруу зүйл, тэднээр үйлчлүүлдэг хүмүүс ч хар амиа бодохоо больж, ухаан ороосой гэж боддог.
“Эмэгтэй хүнтэй яриа өдөж чаддаггүй болохоор би биеэ үнэлэгчтэй унтдаг”
Эмэгтэй хүмүүстэй найз нөхөд байхад надад амархан байдаг ч түүнээс илүү гарч чаддаггүй. Тэдний дэргэд би өөртөө итгэлгүй болчихдог. Эр хүн болсон хойно би сексийн дур хүслээ хангах шаардлага гарч, биеэ үнэлэгчидтэй хавьтдаг. Ихэнхдээ 100,000 төгрөг төлдөг.
Эхлээд би тэдэнтэй хамт бааранд орж, юм ярин хэсэг суусны дараа хамтдаа буудал ордог. Өнгөрсөн жилд л гэхэд 12-15 хүүхэнтэй ийм байдлаар бэлгийн харьцаанд орсон. Миний энэ зуршил буруу, бас магадгүй надад хор хөнөөлтэй гэдгийг би мэддэг. Гэхдээ энэ нь надад дэндүү амархан санагддаг. Таалагдсан хүүхнээ сонгоод л, сексийн дараа орхиод явж болно.
Зарим үед би тэдэнтэй зүгээр л яриад өнгөрдөг байсан. Тэд хэнд ч хэлэхгүй, бас намайг шүүмжилдэггүй болохоор хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцахад таатай байдаг. Энэ бүхэн миний сексийн хүсэл мөрөөдөлтэй холбоотой.
Буруу үйлдэл хийж байна гэдгээ мэдэж байгаа ч гэсэн найз охинтой болохоороо энэ зуршлаа бүрмөсөн хаяна гэдэгтээ итгэлтэй байна.
Биеэ үнэлэгчтэй унтах нь сексгүй амьдралаас дээр санагддаг.
“Би өөрөөсөө ичиж байна”
Ийм тэнэг зүйл хийсэндээ би одоо болтол итгэдэггүй, бас энэ талаар ярихад маш их ичгүүртэй байна. Найз бүсгүй маань намайг хаяж явсан тэр өдөр би сэтгэл санаагаар унаж, гэрээр массаж хийдэг биеэ үнэлэгч дуудсан юм. Өөртөө тохиолдсон явдлыг ярихад тэр намайг өрөвдсөн царай гаргасан ч яг үнэндээ мөнгөө аваад л хурдхан явахыг хүсч байсан.
Тэр явдлаас хойш би удаан хугацааны турш секс хийх ямар ч дур хүсэлгүй болсон. Яагаад ч юм бэ, намайг харсан эмэгтэй бүр биеэ үнэлэгчтэй унтдаг залуу гэж бодож байгаа юм шиг санагддаг байв. Хамгийн харамсалтай нь би тэр үед зөвхөн өөрийгөө л өрөвдөж байсан. Гэтэл биеэ үнэлэгчдийн байр сууринаас бодоод үзэхэд тэд ямар өрөвдөлтэй амьдралтай болохыг ухаарсан. Энэ талаараа найз бүсгүйдээ хэлээгүй. Түүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгийг нь би мэдэж байна. Одоо болтол харамсаж явдаг ч удахгүй мартагдах байх гэж найддаг.