Э.Мөнхтөр “A Capella” хамтлагт байхдаа олон уран бүтээл хийж, хит болсон олон дуу бүтээлцэж явсныг хүн бүр мэднэ. Тэгвэл тэрбээр сүүлийн үед кинонд тоглож, дууны уран бүтээлээ орхиод байна. Тэрбээр “Хайрын рекорд” хэмээх романтик, инээдмийн кинонд УДЭТ-ын жүжигчин Т.Хулантай хамтарч тоглосноор кино урлаг руу эргэлт буцалтгүй орсон ч байж болох. Э.Мөнхтөр тун удахгүй нээлтээ хийх “Валентинаас ирсэн захидал” нэртэй бас л романтик, инээдмийн кинонд тоглож байгаа аж. Гэхдээ зүгээр ч нэг дурлалт залуугийн дүрд тоглоогүй.
У.БАЯР/Өдрийн шуудан/