“Хайрлая, хүндэлье, инээмсэглэе” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагын “Universe best songs” наадмын ялагчаар 057 хувийн дугаартай МУИС-ийн оюутан Б.Эрдэнэцэцэг түрүүлсэн билээ.
Уг наадмын шилдэг 16 оролцогч “UB Palace”-ын их танхимд хоёр өдрийн тоглолт зохион байгуулж, шилдгээ тодруулсан. Өмнөх тэмцээнүүдийн ялагчид болох Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, А.Жагар, Э.Төгсбаяр нарын араас ялагчдын эгнээнд элссэн Б.Эрдэнэцэцэг хүссэн гадаадын нэг орноор аялах болон таван сая төгрөгөөр дуу бичүүлэх, БНСУ-ын “Конг Жу” урлагийн сургуульд үнэ төлбөргүй суралцах, мэргэжлийн студиэр клип хийлгэх эрх гардан авсан. Тэрбээр хүссэн улс уруу аялах эрхээрээ Туркийг сонгож “Universe best songs”-ын хоёр хөтлөгчийн хамт хөлгийн жолоо залжээ.
А.ГАНАА
ЭХ СУРВАЛЖ: WWW.BOLOD.MN