Нэгэн сонирхолтой бас харамсалтай бичлэг үзлээ 🙁 Зураач эхлээд зурж байгаа хүнээ харалгүйгээр өөрөөр нь өөрийнх нь зүс царай, байгаа байдлын тухай яриулж байгаад зурлаа. Дараа нь зуруулсан хүнийхээ ойр дотны хүмүүсээр түүний төрхийг яриулж дахин зурсан юм. Ингээд энэ хоёр зургийг харьцуулж хартал зуруулсан хүний өөрийгөө тодорхойлсон зураг нь бусдын хэлж зуруулсан зурагнаас царай муутай, бараг л өөр хүний тухай ярьсан мэт байлаа. Энэ үйлдэлийг хэд хэдэн хүн дээр туршсан бөгөөд бүгдэд нь энэ байдал давтагдсан юм. Харьцуулсан зургаа харсан хүмүүс уйлж, өөрийг нь сайхнаар тодорхойлж, ханддаг хүмүүсээ тэврэн баярлаж байсан юм. Бид өөрөө өөртөө итгэхгүйгээр, өөрөө өөрийгөө хайрлахгүйгээр, өөрийнхөө байгаа байдалд сэтгэл хангалуун байхгүйгээр өөр нэгнээс илүү сайхан зүйлийг хүсээд нэмэргүй. Тэр тусмаа охид эмэгтэйчүүдэд энэ байдал илүү их ажиглагддаг. Би тарган, би онигор нүдтэй, би ийм, би тийм … гээд л. Нэгэнт төрсөн биеийг бид яалтай билээ. Харин ч өөртөө бүх талаараа итгэлтэй байж, гоё сайхан зүйлээрээ өөрийгөө чимэн явах шиг сайхан зүйл хаана байна :))) гээд энэ гоё дууг та нартаа зориулъя. Заавал сонсоорой 🙂
OHID.MN