Холливудын сайхан хосуудын тоонд дуучин Николь Шерзингер болон “Formula 1”-ийн нисгэгч Левис Хамелтон нар яах аргагүй орох билээ.
2007 оноос эхлэн болзож эхэлсэн хосуудын 5 жилийн ой тохиож байгаа гэнэ. Гэвч энэ хооронд юм бүхэн сайхан байгаагүй бөгөөд тэд 2010 онд хэсэг хугацаанд салж байсан түүхтэй.
Амьдралын сайхан, муухай бүхнийг хамтдаа туулж ирсэн хосууд 5 жилийн ойгоо Италийн “Capri” арал дээр тэмдэглэн өнгөрүүлжээ.
28 настай Хамилтон өөрийн твиттер хуудсандаа найз бүсгүйтэйгээ хамтдаа авахуулсан зургуудаа тавьж “Бид 5 жилийн ойгоо хамтдаа өнгөрүүллээ. Энэ өдрүүдийг би хэзээ ч мартахгүй. Хонгор минь чамдаа хайртай шүү” хэмээн бичжээ.
www.mnews.mn