Саяхны нэг өдөр жүжигчин бүсгүй Лос-Анжелес хотын нэгэн сургуулиас хоёр томыгоо авах үеэр папарацци нарын камерт өртжээ. Халамжтай ээж өөрөө хүүхдүүдээ авахаар ирсэн бөгөөд найман настай дүрсгүй жаалууд нь машин тойрон гүйлдэж байхыг тайван гэгч нь ажиглаж зогсов. Гэрэл зургийг харвал “Хөөрхөн бүсгүй” киноны од 45 настай бүсгүй тун дажгүйлэг байгаа нь тодорхой болно.
Өдгөө Робертс “Om Red Films” гэдэг кино компанийг эзэмшдэг бөгөөд хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог билээ. 2005 онд Forbes сэтгүүл түүний эд хөрөнгийг 250 сая доллараар үнэлсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/47817.shtml#sthash.nOABuCy7.dpuf