Хайрын дууч Б.Анхбаяр буюу A Cool-ийн “Ариунзаяа”, “Цасан гүнж”, “Миний сэтгэл мөнх”, “Зөөлөн хайр”, “Хайртай бол эргэж хараарай” зэрэг олон олон дууг бид бүгд сайн мэднэ.
Хайрын дууч маань хоёр дох цомгийнхоо ажил дээр ажиллаж байгаа бөгөөд мөн Цагдаагийн Газрынхантай хамтран шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа аж.Энэ бүтээл нь согтуугаар жолоо барин, осол аваар гаргах, өөрийн болон өрөөлийн амьдралд хар толбо суулгах явдал залуусын дунд их гарах болсон. Тиймээс архины хор хөнөөлийг залууст мэдрүүлэх, нийгэмд мессэж өгөх, архинаас залуусыг айж жигшдэг болгож ухааруулахыг зорьжээ.
Ж.ЦАЦРАЛ
WWW.MISS.MN