Найз залуугаасаа салсаныхаа дараа нэг хэсэг уран бүтээлдээ цаг заваа зориулж завгүй байсан дуучин Селена Гомез өөртэй цаг гаргах болжээ.
Өнгөрсөн баасан гаригт найз охидын хамт шоудсан тэрбээр маргааш өдөр нь болзоонд явсан аж.
Түүний шинэхэн найз залуугаар уран бүтээлийн хамтрагч нь тодроод байгаа бололтой.
25 настай жүжигчин Дэвид Хенрие “Wizards of Waverly Place” кинонд Селанагийн төрсөн ахийн дүрд тоглож байсан нэгэн юм.
Тэд хамтдаа Вүүдланд Хиллс дахь япон ресторанд зоог барьжээ. Удахгүй 21 насны төрсөн өдөр нь болох Селенагийн шинэхэн романс хэрхэн өрнөхийг л харах үлдээд байна.
mnews.mn