Монголд анх удаа тэргэнцэртэй иргэдэд зориулсан загварын шоу болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт тохирсон хувцас загварын шоуг Түгээмэл Хөгжил Төв, Урлах эрдмийн дээд сургууль болон GT Загварын товчоо санаачлан хамтран зохион байгуулах ажээ.
Уг загварын шоуг зохион байгуулсанаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөн нийгмийн бусад гишүүдийн хандлагыг өөрчлөх зорилготой юм.