“TV miss International-2010” олон улсын анхдугаар уралдаанд оролцож, хоёрдугаар байрын шагнал хүртсэн Б.Ханд телевизийн салбарт эргэлт буцалтгүйгээр хүчин зүтгэж, өдгөө мэргэжлийн нэвтрүүлэгчийн чиглэлээр БНХАУ-д суралцаж буй.
Тэрбээр саяхан Филиппин улсад болсон “Азийн шилдэг загвар өмсөгч” шалгаруулах нэр хүндтэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, тэргүүн байрыг эзлэн, “Хамгийн авьяаслаг оролцогч” номинацийн эзэн болжээ.
Түүний хувьд сурахын хажуугаар БНХАУ-ын NSR загварын агентлагт харьяалагдан ажилладаг аж. МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн хайртай ганц дүү Б.Ханд ирэх жил сургуулиа төгсөж ирээд, эгчийнхээ “шийр”-ийг хатаахаар зэхэж байна.
Т.Жанна
time.mn